Ажлын хэсэг МИАТ ТӨХК-д ажиллаж байна
2017-05-12

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг “МИАТ” ТӨХК дээр 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Ажлын хэсэг Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр сурталчлах, уг хөтөлбөрийг тус салбарт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр нөхцөл байдлыг тодорхойлох, авлигын эрсдлийн үнэлгээ хийх бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, салбарын эрх зүйн орчин, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх болон гишүүдийн зүгээс  “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамир, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Гантулга,  Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн нартай уулзаж тус байгууллага дээр ажиллах ажлын зорилго, чиглэлийг танилцуулж уулзалт зохион байгуулсан байна. 

 

Мөн тус байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, цахим систем”-ийн чиглэлээр мэдээлэл, танилцуулга, сургалт хийхээр зохион байгуулан ажиллаж байна.

 

Эх сурвалж: АТГ.мон

Shuud.mn
Сонин хачин
Гараа шилэндээ:
Бүгд гараа шилэндээ гээд орсон байхдаа
2017-05-12