Мод тарих хялбар арга
2017-05-13

 

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр. Энэ өдрийг тохиолдуулан мод тарих хялбар аргыг зөвлөж байна.

 

  • Модыг хавар дөрөвдүгээр сарын 25-наас, тавдугаар сарын 25 хүртэлх хугацаанд тарих нь хамгийн үр дүнтэй байдаг.

 

  • Өөрийн сонгож авсан газраа 50-60 сантиметрийн гүн, 70-80 сантиметрийн өргөнтэй ухаж бэлтгэнэ.

 

  • Ухаж бэлтгэсэн нүхэндээ 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь хөх бууц болон бусад бордоог хийнэ.

 

  • Суулгацыг тарихдаа бэлтгэсэн нүхнийхээ голд үндсийг нь нугалалгүйгээр жигд тарааж, суулгаж өгнө.

 

  • Суулгасныхаа дараа хөрсийг сайтар нягтаршуулж, гишгэж өгөөд нэг модыг 40-60 литр усаар усална.

 

  • Өглөө оройн цагт 30-40 литр усаар нэг модыг нэгээс хоёр удаа услах бөгөөд, услах хоног нь долоогоос арав хоног.

 

  • Суулгаснаас хойш арван сард нэг удаа цэнэг усалгааг хийх бөгөөд усалгаа хийх явцдаа хөрсний сийрүүлэлтийг хийж өгдөг байна.

 

  • Модоо тарьсан цагаас хойш гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болдог ажээ.
Shuud.mn
Сонин хачин