УИХ-ын дарга М.Энхболд мод тарилаа
2017-05-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр “Мод тарих Үндэсний өдөр”. Энэ өдөр УИХ-ын дарга  М.Энхболд, Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулсан "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

 

Туул голын ай сав дагуу, нийслэлчүүдийн  ундны цэвэр усны хамгаалалтын бүс  дунд  байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар мод тарих ажилд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийлсэн 90 гаруй байгууллага,  1000 гаруй   иргэн оролцож,  улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг  4 га  талбайд тарьж байна.

 

УИХ-ын дарга М.Энхболд байгаль орчноо хайрлан хамгаалж, мод, бут сөөг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа иргэд, аж, ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд “Дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэр алдагдан, цаг агаарын дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед мод тарих ажил хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Бид мод тарихаас гадна тарьсан мод, бут сөөгөө хамгаалж, арчлах ургуулах ажилд анхаарал хандуулах  хэрэгтэй. Дашрамд өгүүлэхэд Монгол Улс бүх нийтээрээ мод тарих өдрийг уриалан тэмдэглэж эхэлсэн 33 дахь улс юм” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

 

Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласнаас хойш долоон жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд  мод тарих бүх нийтийн өдрийг 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ.

Shuud.mn
Сонин хачин
МАН-ыхандаа:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-15
Unshigch:
Ih hovor sonin yum bolj dee,unen gej uu?Eh survaljiig ni sain l lavlasan yum baidag baigaa daa...
2017-05-14
Lam:
Khaya
2017-05-14
Зочин:
hajuud n baigaa daldaganagchid mod tarij baigaa hun haraagui um baih daa
2017-05-13
Зочин:
Энэ чин нэг чинь нэг ёсны Байгальд үйлдэж буй буян шүү дээ D
2017-05-13
Зочин:
Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан нь маш сайн зүйл болж за одоо гарж мод тарий даа !!!
2017-05-13
Зочин:
Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан нь маш сайн зүйл болж за одоо гарж мод тарий даа !!!
2017-05-13
zochin:
10.1 say mod tarisan genee mundag bn shuu manaiha
2017-05-13
Nowsh:
Ene n mash sain vil bogood Hvn bvriig ene ajild urialah n zuw gj bodoj baina Gxde Tuul goliin ehen dr n ygd ochij tarij boldoggv ym be tariiilda !!!
2017-05-13
zochin:
neg odor l 4ga talbaid mod tarij bgaa yum chin erchteihen yawbal Tuul gol min sergeh bhdaa
2017-05-13
Зочин:
Бид энэ тал дээр ажилын хүч гаргавал яадаг юм бол !?
2017-05-13
зочин:
сайн байна. энэ чинь буян үйлдэж байгаа гэсэн үг гээ биздээ
2017-05-13