Пхеньян пуужин харвалаа
2017-05-14

Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 5.30 цагийн орчимд пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Жанжин штабаас мэдээллээ.

 

 

Уг пуужинг хойдууд Пёнган аймгийн пуужингийн туршилтын талбайгаас харвасан гэнэ.  Пёнган аймгаас харвасан пуужин хагас цагийн дараа 700 км замыг туулан Японы тэнгист унасан хэмээн Японы талаас мэдээлэв.

 

Одоогоор хойдуудын харвасан пуужин ямар төрлийн баллистик пуужин болох нь тодорхойгүй байгаа юм.

 

Уг үйл явдлын дараа АНУ-ын Цагаан ордон Пхеньяны үйдлийг эрс буруутгажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Лалрын Массон Ротшильдийн тоглоомын улс Америк Дэлхийг захирна гэвэл хуцваа Путин Ким Чен Ун Башар Асад нар сайн байна Гэм зэмгүй улсаа улс шиг болгон удирдаж байсан хичнээн улсын удирдагч нарыг үгээр нь байсангүй гэж ХАОС ын технологи ашиглан зэрлэгээр хөнөөж алав Өөрийн улс орондоо ч Дэлхий даяар сурталчлаад байгаа ХАОС ын технологийн арга болох АРДЧИЛАЛ аа хэрэгжүүлж чадахгүй арьс өнгөөр ялгаварлах үзэл нь хэвээрээ мэдээллийн эрх чөлөө нь хяналттай ард түмнээ бүхий л байдлаар тагнасан чагнасан л байгаа гэдгийг Wikileaks Snowden нар хэллээ
2017-05-14