В.Путинтай ажил хэргийн уулзалт хийв
2017-05-14

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм.

 

Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганы Удирдагч нарын уулзалтад үг хэлэхээс гадна түүнийг дагалдан яваа салбарын сайд нар салбар хуралдаанд оролцох юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ доор байгаа сда хуцаа чи Монгол хүн эх хэлээрээ ярина за юу Хүн дууриаж хөлөө хөлдөөсөн чам шиг лалрууд шүтээд байгаа улс руугаа зайл Чиний хорвоод мэндлэхдээ амьсгалсан агаар чинь Монголынх байсан юм эргүү дагз минь
2017-05-15
ичмээр дамшиг:
Бүхэл бүтэн орны ерөнхий сайд англиаар ярьж чадахгүй байна гэдэг чинь өөрсдийгөө гутааж байна шүү. Монгол улс чинь туйлын хоцрогдсон улс юм байна л гэж ойлгоно. Албан тушаал дуртай бол ядаж англиар чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй
2017-05-14
zochin:
Gadaad hergiin saidaa ogtsruulaach uulzalt gj koridort bn
2017-05-14
xaxa:
gar barij uulzav gevel bolno. Yun ajil hereg ve. Ene medeelj baigaa setguulch eshul ter hevlel albanii darga ni uhaan dutuu yu.. uuruu ch iim medee uguuleheer gardaa
2017-05-14