Арслан цолны хүндэтгэлийн барилдаан О.Хангай түрүүлэв
2017-05-15

Монгол улсын Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2017.05.14/ Монгол бөхийн өргөнд боллоо.

 

"Алтан жолоо" группын нэрэмжит энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн хурц арслан Оргихийн Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул улсын арслан Намсрайжавын Батсуурь үзүүрлэв.

 

Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнбулган сумын уугуул улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин