Макрон тангарагаа өргөж, Ерөнхийлөгч боллоо
2017-05-15

Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр албан ёсоор тангарагаа өргөж, ажлаа хүлээн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өнгөрөгч сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд Сангийн сайд асан, төвийн үзэл баримтлалтай Макрон нийт сонгогчдын 66.6 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. 

 

 

Өдгөө 39 настай Макрон тус улсын 25 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож буй билээ.

 

Тангараг өргөх ёслолын үеэр Ерөнхийлөгч Макрон Би хүчирхэг бас аюулгүй Франц улсыг бий болгоно” хэмээн мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин