Үлгэр жишээ цомын баяр
2017-05-15

 

Английн Премьер лигийн Челси клуб өнгөрсөн баасан гарагт Вест Бромвичийг талбайд нь буулган авснаар 2017 оны Премьер лигийн аварга болох нь тодорхой болсон юм. Тэгвэл энэ ялалтын дараа буюу өчигдөр /2017.05.14/ Челсигийн Монгол дахь дэмжигчид нийлж, цомын баяраа тэмдэглэжээ. Залуус Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Арслантай гүүрийг угааж, ойр орчмын хогийг цэвэрлэжээ.

 

1958 онд баригдсан энэ гүүр нь 40 метр урт, 18 метр өргөнтэй бөгөөд Улаанбаатар хотын төв замыг Сэлбэ голоос тусгаарласан, хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт оршдог байгууламж юм.

 

Сонирхуулахад Челси клубын үндсэн лого дээр Хөх өнгийн АРСЛАН дүрслэгдсэн байдаг бол баг үндсэн цэнгэлдэхийг Stamford Bridge буюу Стэмфордын ГҮҮР гэдэг байна.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин