Үндэсний музей өнөөдөр гэр бүлийнхэнд үнэгүй үйлчилнэ
2017-05-15

 

"Олон Улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр Монгол Үндэсний музейг гэр бүлээрээ үзэж сонирховол үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

 

Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний музей Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй аж.

 

Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Хадан гэрийн соёл”  сэдэвт сонирхолтой үзэсгэлэн нээгдээд буй.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин