Улаанбаатар
Н. Энхбаярын шинэ “МЕНЮ”
2017-5-15

 

Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгохын өмнө нэр дэвшигчдийг тодруулах намуудын ажиллагаа хаврын оргил үзүүлбэр болж нэг талдаа гарлаа.   Манай улс төрийнхөн баараггүй юм хийдэг цаг өнгөрчээ. “АН санасан дүнгээ гаргаж болдог сунгаанд бүр гаршжээ” гэж Х.Баттулга нэр дэвшсэнд цочирдсон ажиглагчид  хөндлөнгөөс дүгнэж байна.  Хувийн тоглолт ихтэй, бүлбэгэр, намаа “жертв” хийдэг гэсэн хэдэн сул талыг нь цохон тэмдэглэж өгөөд Р.Амаржаргалд нэр дэвших боломжийг жирийн гишүүд өгөөгүй нь зөв гэж нам дотроосоо дүгнэлээ. Тулаад ярихаар гишүүд нь яг ч тийм биш, яах аргагүй мөнгөн бороо орсон гэж гомдоллоод байдаг. Ингээд АН-ын сунгааны гайхалтай үр дүнгийн ард МУ-ын Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд хоёрдох удаагаа бөх хүн дэвэн гарах боллоо. Урьд сонгуулиудын нэр дэвшилт хийгдэж гүйцсэн бол бушуухан батламжаа аваад сурталчилгаандаа шуудрахаар тулааны зургаа өрчихсөн байдаг бол энэ удаа АН, МАХН хоёул А В цэг дээр хоёр хөлөө зэрэг тавьчихаад хөдөлж чадахгүй  хэсэг суулаа.

 

Сонгуулийн хороо Х.Баттулга , Н.Энхбаяр хоёрыг хосоор нь ч бүртгэхгүй байх магадлалтай тал дээр улс төр мэдэгчид бүгд талцаж бооцоо тавьж  суусан.  Үүний илрэл болгож мянганы онигоо төмөр зам, овоолсон далан шороо, “аймаар” үнэтэй төмөр замын ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнүүд Төмөр зам гэсэн тоот эрүүгийн хэрэг байгаа зэргийг сануулсан постер сошиалаар дүүрч эхэлж байна. Гэхдээ улс төрийнхний шидсэн “шоо” өөрийнхөөрөө бууж Сонгуулийн хороо Х.Баттулгыг бүртгэж, Н.Энхбаярт боломжгүй гэлээ.   

 

Маш товчдоо АН-ын зүгээс эрүүгийн хэрэгт сэжигтэн байгаа хүнийг нэр дэвшүүлсэнийг батамжлах уу ? гэсэн энгийн асуултыг маргалдагчид бие биендээ тавьж байсан юм.  Хууль гууль болсон цаг хэдий ч төрийн тэргүүн ганцхан тул “цэвэр хүн” байх ёстой гэдэг дээр өнөөх масс олонх хатуу зогссон хэвээр байгаа.  Түрүү сонгуулийн нэр дэвшигч Б.Бат Эрдэнэ “бөх” үүнийг тун сайн мэдэрч “ миний гар цэвэр” гэж гэнэт дуугараад Элбэгээг онхолдуулчих шахсан. Харин энэ удаагийн АН-ын нэр дэвшигч Миний ямар нэг “юу” цэвэр гэж хэлэх хувилбар олон ч хуулиа баривал Сонгуулийн хороон дээр бүдрэх магадлалтай гэж хүмүүс таамаглаж байсан . Гэхдээ дайчин имиджтэй Х.Баттулга итгэл төгс бүртгүүлээд гараад ирлээ.  Хэн нэг намынхан цаанаас нь дэм өгч, тохойноос нь өргөсөн ч байж болно. 

 

Х.Баттулга нэр дэвшигчийн яг ард нь тун төстэй асуудалтай ч шилээ маажихаас илүүтэй шазуураа зуугаад зогсож байгаа нэр дэвшигч бол мэдээж  Н.Энхбаяр /МАХН / байв. Түүнийг сонгуулийн хороо бүртгэнэ, бүртгэхгүй гэдэг бооцоо бол зөвхөн улс төр судлаачдын хүрээнээс хальж  захын лангуу, хот хоорондын автобус,  банкны очерт байх настайчуудын амны цангааг тайлсан яриа болоод байв. Уул нь голтой тайлбарыг хуульчид л өгөх учиртай. Н.Энхбаяр даргын нэр дэвших эсэх асуудал эрх зүйн шинэ үзэгдэл буюу хууль тайлбарлах  хоёр туйлт  маргааныг өдөөгөөд байгаа.

 

Харин сонгуулийн хороо тун энгийн хоёр заалтаар Н.Энхбаярт боломжгүй гэлээ.

 

Нэг нь өнөөх бэлэн асуудал буюу  ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх. Харин нөгөөх нь календарын тоогоор яг таг тулгагдаад гараад ирэв. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэх шаардлага.

 

Анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байх гэсэн энэ заалт МАХН-ын нэр дэвшигчийг гацаалаа. Н.Энхбаяр болоод түүний багийнхан бол ийм заалтыг харахааргүй тийм гэнэн баг биш. Өнгөрсөн таван жилд олон хайчинд орж даруулж, дайруулж үзсэн тун хашир хуульчидтай. Энэхүү дүр зургийг харалгүй цагаахнаар болчих байх гэж мөрөөдөөд нэр дэвшигчээ зарлаагүй. Сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан шийдвэрийн ард наймаалцах ба тулгалт хийх өөр “гоё” саналтай л суугаа. МАХН гуравдах нэр дэвшигчээ зарлах уу, өөр сонголт “үгүй” гэж гүрийгээд АН-ыг дэмжиж МАН- ыг айлгах уу. Энэ бол таавар хэвээр ба улс төрийн энэ нүүдлийнх нь шалаа хаанаас гараад ирэхийг таах амаргүй.

 

Хэлж болох ганц зүйл бол 65-ийн том бүлэгтэй МАН-ын нэр дэвшигчийг унагаахын төлөө зогслоо гэхэд Н. Энхбаяр юу хожих вэ гэдэг асуулт байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд  ялгадлаасаа хойш  олон жил хөлөө дөнгөнөөс салгах улс төрийн наймаа ярьж явснаас, хожиж дийлэх том наймаан дээр бараг гараагүй.  АН эрх барьж олонх байхдаа Н.Энхбаярыг тийм ч их баярлуулж байгаагүй ба олонтаа хулхидаж байсан. М.Энхболд нь эрх биш зангарагтай, хэлсэндээ гүлдийгээд байдаг тул Н.Энхбаярын ирээдүйн  хандлага нь МАН- даа үлдэх талтай. 

 

Сонгуулийн санал хураалтын өдөр болтол өрнөх тоглолтын дөнгөж бие халаалтыг бид харж байна.  МАХН-ын хувьд нэр дэвшигчийг нь бүртгээгүй тохиолдолд гээд бэлдсэн байгаа  “меню”- гээ одоо эргүүлж суугаа. Мэдээж эхний гол зорилго бол  эгэл бориг олондоо хандаж, жагсаал эсэргүүцэл өрнүүлж ширүүхэн цочоо үүсгэж дараа дараагийн  яриа хөөрөөний даац , тохирооны үнэ цэнийг нэмэх байж таарна. Одоо МАХН-аас нөхөөст гарах нэр дэвшигч бол ирэх өдрүүдийн улс төрийн наймааны өнгө ба Н.Энхбаяр улс төрчийн хэнд нь асуудал үүсгэх вэ  гэдэг хар зургийг харуулна.     

 

Ер нь бол нэр дэвшигчдийг Бүртгэнэ үү, болино уу хамаагүй. Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэж энэ удаа бид гөлийж болохгүй л дээ. Хэн гэдэг нөхөр тэнгэр заяат Монголчуудын Ерөнхийлөгчийн хасбуу тамгыг атгаж  шүүх эрх мэдлийг гартаа барьж, зэвсэгт хүчнийг командалж, дэлхийд Монголоо төлөөлж хаашаа биднийг    хөтлөх вэ гэдэг улс орны хувь заяаны нэг эргэлт чимээлэх сонгуулийн нэр дэвшигчдийн асуудал яригдаж байгаа юм.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene setguulch guai ih meden budiljbaih shiv dee huurhii uuriiguu ih ihaantai ard tumen teneg gej bodood bga um bh daa uuriig ni hen be gedgiig yaruu tod haruullaa daa uruvdmuur ch uu daa
2017-05-16
zochin:
4 jiliin daraa elbegdorj ingeed l bujignuulaad dutuugaa guitseene geed l orilood baival hetsuu yumaa.zalgamj halaa mongol turiin bodlogo gej bna uu?!!!!!!!!
2017-05-15
ugui tamini yasan genen yum bee:
HAAYAA NEG TUUHEE ERGEED HARJ BAI 1937 ON SAIN HAR UNSH HEDEN MYNGAN SHILDEG SAIN ERCHUUDEE NUGASALSAN BAINA AIN SAIN UNSH MALNUUDAA ODOO ULS ORNOO HAR ULSIIN DAITAI ULS BAIJ L BAIN SHUU DEE UGUI ENE HUULI MEDDEGGUI HEDEN HULGAICHAA L BIUDCHACH DEE KKKK UGUI ODOO INGEED L HUGJLIINHUU ZAMD SAADGUI GARNA SHUUDEE
2017-05-15
Зочин:
Шударга ёс, хууль журам гэж энэ улсад байхгүй болжээ. Хувийн компани нь 600-аад сая төгрөгийн өр төлбөртэй, чингис бондоос төмөр замд оруулсан 280 сая завшсан нь албан ёсоор тогтоогдсон эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн бөгөөд яллагдагч жанхуу баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5-р бүлгийн 24-р зүйлийн 2.1 4.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх-г зөрчиж нэр дэвшигчээр бүртгэлээ!!! Хэрэв хуулиа баримтлах юм бол жирийн ямар ч иргэн Сонгуулийн Ерөнхий Хороог дээрх зүйл заалтыг зөрчсөн гэдгээр Захиргааны хэргийн шүүхэд өгвөл “Энэ хуулийн 27.5-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно” гэдэг үндэслэлээр АН-с нэр дэвшигчийг шууд хасах эрхтэй болно.
2017-05-15
Зочин:
Баярхүү гуай Энхболд л гарна шүү дээ Мэдэж байж худлаа ихмэдэхийн дүрд тоглож олон долоон тайлбар хийж уянгалах юм Баттулга идсэн ууснаа хаалгаж АН түүнээс салах Энхбаяр Төв аймгийн нөхөн сонгуулийг л намдаа авч тоогоо нэмэх санаатай биз дээ Тэрнээс ард олноо улсаа боддог хулгайч нэг ч байхгүй
2017-05-15
зочин:
СБ дүүргийн шүүх Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гээд шийдвэр гаргасан,Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй,жагсаал хийгээд төрийн байгууллагыг дарамтлаад нэр дэвшдэг бол хууль шүүхээр яах юм бэ
2017-05-15