АН-ын бүлгийн хурал өндөрлөлөө
2017-05-15

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй аж. 

 

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна. Тус бүлгийн хуралдаанаар  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсжээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин