Владимир Кличко, Энтони Жошуа нар дахин тулах уу
2017-05-16

 

Энэ оны хамгийн их хүлээлттэй байсан хүнд жингийн тулаан өнгөрсөн 4-р сарын 29ны өдөр Их Британийн Лондон хотод болж нутагийн тамирчны ялалтаар өндөрлөсөн. Хашир туршлагатай Кличко энэхүү тоглолтын дараа дахин тулах хүсэлтэй байгаагаа цухуйлгаад авсан бол залуу Жошуагын промотер Эдди Херн ч үүнийг үгүйсгээгүй байна.

 

Тэрбээр саяхан дахин тулааны талаар ам алдсан бөгөөд “Яриа хэлэлцээр үргэлжилж байгаа, ялангуяа тулаан болох танхимын талаар ярилцаж байгаа” гэжээ.

 

Хэрвээ энэ яриа биелэлээ олвол тулаан ойрын хугацаанд буюу энэ оны 10-р сарын 28нд Уэльсийн Кардифф хотод дахин тулаан болж магадгүй гэнэ.   Учир нь 11 болон 12-р саруудад Кардифф хотын Principality цэнгэлдэх хүрээлэн рагбийн лигийн тоглолтуудыг завгүй хүлээн авдаг байна. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин