Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр ташаа мэдээлэл тарааж байгааг анхааруулав
2017-05-16

 

 Сонгууль дөхсөн үед нэгнээ гүтгэх, нэр хүндэд халдах нь хэрээс хэтэрдэг. Харин өнөө цагт цахим орчинд улстөрчдийн нэрийг ашиглан, хувийн нүүр хуудсаар нь худал мэдээлэл тараадаг явдал их гарах болжээ. Саяхан сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "Facebook" хаягийг ашиглан улс орны нэр хүнд, эдийн засагт хортой нөлөө учруулахуйц мэдээллүүдийг түгээсэн хэргийг ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарчээ.

 

Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, “Нээгдээд сар ч болоогүй хуурамч аккаунт байсан. Сонгуулиар ашиглах зорилготой байж болзошгүй, бид хуулийн байгууллагад хандсан” гэдэг хариу өгсөн аж. Монголд цахим орчны дарамтаас болж өсвөр насны охин амиа хорлосон хэрэг саяхан гарсан. Дэлхий дахинаа цахим халдлагаас хамгаалах үйл ажиллагаа эрчимжиж, “Facebook”-т хуурамч хаяг, гэмт хэргийн шинжтэй постыг хянах, устгах ажлыг хариуцдаг олон зуун хүний орон тоог шинээр бий болгосоор байна. Харин өнөө маргаашийн эрх ашиг, мөнгөний төлөө ийнхүү интернэт ашиглан гэмт хэрэг үйлдэгсэд мэр сэр байсаар байна.

 

Э.Бат
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль байгаа биздээ? тэрийгаа одоо л сайн хэрэгжүүлэх хэрэгтэй дээ
2017-05-16
Zochin:
Manaih iim huuli gargasan bol heregjiltee sn hiih heregtei. odoo iimerhuu hudlaa medeelel yavj hunii ner hund tsaanadaj hunii ami nastai holbootoi bdag uchir. ene huuliig chandlan sahiulj humuust huuliin heregjilt bolon huuli zorchson irgeniig il bolgoj humuust anhaaruulga ogoh heregtei
2017-05-16
зочин:
интернэт орчны хяналтыг сайжруулах хэрэгтэй... Сонгууль дөхөөд иймэрхүү явуулгууд их болно. АН намыхан жоохон учиртайхан дайрж давшлах хэрэгтэй шүү!
2017-05-16
Zochin:
huuli heregjij shalgah zohih shiidveriig gargaj arga hemjee avah heregtei. Televiz bolon humuusiin nudnii omno il bailgaj shiitgeh humuust iimerhuu ym hiiheer yadgiig uzuuleh heregtei
2017-05-16
зочин:
Яасан балиар заваан доройтсон сэтгэгдэлгээтэй хүн бэ?
2017-05-16
Зочин:
Ardchilsan namiihan ih surug zuils soishioloor ih yvuulj baina. boloisoi
2017-05-16
Zochin:
Huniig ingej gutgej doromjloh hereg bdag ch ymuu ugui ch ymuu? ter huniig ni olood dahij tegehgui boltol ni shiitgeh heregtei. Buur tv.geer zarlaj humuust yaj huuli heregjij bgag haruulah heregtei.
2017-05-16
Зочин:
Muu Choijoog ballah shahsan baina shdee. Ardchilsan namiihanii hiij baiga ajil baihgu yu. Jenko songuulid aimar ulaarch baina aa
2017-05-16
Сараа:
хөөх ижилхэн хаяг нээчихсийн байхдаа. Ямар аймар юм вэ. Хаягаа сайн хамгаалж байх хэрэгтэй юм байна шүү
2017-05-16
Зочин:
Баттулгын багийхан бусдыгаа харлууах үүндээс юуг бол юуг хийж байна даа. Болимоор юм
2017-05-16
Бат:
Хүнээ байчихсан хорвоо юм даа. Энэ хүмүүс эрх ашиг, улс төрийн төлөө бусдыг золиослох юу ч биш болжээ. Хүмүүс минь өөрсдийн интернэт хаягаа сайн хамгаалж байгаарай
2017-05-16