МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж эхэллээ
2017-05-16

МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөллөө нэр дэвшүүлэх эсэхээ шийдэх гэж байна. МАХН-ын Гүйцэтгэх товчоо болон Бага чуулганы гишүүд цуглаад байна.

 

Одоо МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж байна. Тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших 10 гаруй хүний нэр яригдаж байна гэх мэдээлэл бий.

 

Дараа нь Бага чуулганаар энэ асуудлыг эцэслэн шийднэ. Одоогоор нэр дэвшигчдийн нэрийг хэлэх боломжгүй гэдгийг З.Баянсэлэнгэ хэлж байна.  

 

Хуралдаан хаалттай явагдана.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин