ОУВС-д ороогүй бол эдийн засаг дампуурахад хүрээд байсан
2017-05-17

Гэрэл зургийг MPA.mn

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр /2017.05.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр автомашины онцгой албан татварыг нэмэх хугацааг хойшлуулах боломжтой эсэхийг тодрууллаа.

 

Тэрбээр “ОУВС-тай 2016 оны наймдугаар сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэл  нийтдээ 7 сарын хугацаанд хэлэлцээр явуулсан. Хэлэлцээр хийх үед ОУВС-аас манай улсад автомашины  онцгой албан татвар олон улсын жишигтэй харьцуулахад хэт доогуур байна гэсэн. Дэлхийн улс орнуудад онцгой албан татвараар ДНБ-ээ найман хувьтай тэнцэх хэмжээний орлого цуглуулдаг бол манай улсад 560 орчим тэрбум төгрөгийн орлого цуглуулдаг. Энэ нь ДНБ-ий 2.1 хувь. Тэгэхээр ойролцоогоор онцгой татварын хэмжээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад 4 дахин бага байгаа юм. ОУВС-аас ийм зөвлөмжийг өгсөн учраас тодорхой хэмжээний татваруудыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр  ОУВС-тай харилцан тохиролцож, УИХ, төсвийн тодотголд суулгаж батлуулсан. Үүнд автомашины татварыг 100 хувь хөнгөлдөг байсныг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэвч хүндрэл үүссэн талаар ОУВС-д хүсэлт илэрхийлсэн. Хариу ирээгүй байна.

 

Тавдугаар сарын 24-ний өдөр ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдахаа мэдэгдсэн. Энэ хурлаар манай асуудал хэлэлцэгдэнэ.  Олон нийтийн дунд эдийн засгийн эрх мэдлээ гадаадад шилжүүллээ гэсэн асуудал явж байгаа. ОУВС-аас тусламж хүсэхэд, төсвийн алдагдлаа бууруулах, өрийн тогтвортой байдлыг үүсгэх гэсэн шаардлагуудыг тавьсан. ОУВС-д ороогүй тохиолдолд улс орны эдийн засаг дампуурах учраас өөр ямар ч сонголт байгаагүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн ямар нэг эерэг нөлөө үзүүлнэ" хэмээв.

 

 Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Pruis mashin-ii tatvariig 100 huvi bish, 50 huvi hungulsnuus bolood hundrel ussen? Yamar hundrel? Tarhinii turaaltnuud gazriin naamachin dargad chin sanal uguhgui hundrel?
2017-05-19
mgl:
neg ih shuumjilsen humuus ungursun 4 jild ulsaa tsulmusun bna sh de, tgd uur yahiin erhem shuumjlegchidee
2017-05-19
Зочин:
ОУВС-гаас бонд,төсөв,төсөлийн хөрөнгө мөнгө завшсан тодорхой тооны нөхдүүдээс хөрөнгийг гаргуулах заалт ороогүй юм уу. ЗГ-ын гишүүн Та бүхэн хаацайлаад аргалж үлдсэн юм уу??? Тайлбараа сайн хийгээчээ??? Энэ талаар ямар нэгэн зүйл ОУВС-гаас оруулж асууссан л байж таараа???
2017-05-17
Zochin:
Idsen uusan hvmvvsesee munguu gargaj avbal ediin zasag sergeh busuu ain.idej uuhaa bagsgval dampuurahgve busuu.
2017-05-17
Зочин:
Чойжоогийн ажиллахгүй бөндгөрийг яалтай вэ. Ашиг сонирхол нь давамгайлаад байна шүү дээ.МАН -хан энэ л нөхрөөс болж тун ч муухай харагдаад байна даа. Дараа нь амаа барих вий дээ.
2017-05-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-17
Зочин:
ene durak naad bundguruu ajillluulaad ediin zasgaa bosgooch
2017-05-17
zocnin:
odoo zeel awaagyi btlaa ediin zasag osolttei garlaa shyy dee. tegeheer dampyyrax gej bsan gedeg cnin hudlaa yum bishyy . awahaa boliwol yasan yum be . dotoodashiggyi zardlaa tanaad tatwaraa nemcnihlee . ingeed ediin zasag saijirtal yawaad yzehed byh yum saihan bolno
2017-05-17