Сонгууль ялагдвал МАХН-ын удирдлагууддаа хариуцлага тооцно
2017-05-17

Гэрэл зургийг mpa.mn

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-МАХН-наас нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэнтэй холбоотой “О.Баасанхүү намаасаа гарах гэж байна” гэдэг асуудал ярилаа. Хэрвээ та бүхэн тэр бичлэгийг эргүүлээд харвал би нэг зүйлийг хэлсэн. “МАХН-ын удирдлагууд намайг намаасаа гаргахад битгий хүргээсэй, ийм байдалд хүргэж байна шүү” гэдэг асуудал ярьсан.  Би намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамаараад нэр дэвших эрх МАХН-д хадгалагдаж байгаа. МАХН-аас сонгогдсон гишүүний хувьд МАХН-ыг зөв, шударга, үнэний талд байх ёстой гэдэг зарчим дээр би хатуу байгаа. Манай намаас нэр дэвшигч  болж байгаа С.Ганбаатартай ярьсан. Над руу өөрөө залгахаар нь “МАХН 100 гаруй дэмжигчтэйгээр 71 нэр дэвшигчээс нэг суудал аваад гарсан. Бид 2017 онд ялах боломж байгаа юм. Хоёр нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийнхэнд хэлж байсан. Эхнийх нь ГХ-ийн сайд асан Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэх үндэслэл нь “Их өр”-ийг тэглэсэн.  Бидэнд геополитекоор мэргэшсэн, өндөр боловсролтой хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй. Л.Эрдэнэчулуун гурван үеийн дипломатч. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид өөр намын хүнийг нэр дэвшүүлэхгүй. Нэр дэвшигч олон талын мэдлэгтэй байх ёстой. Тэгээд шинэ цэрэг хуучин цэргийн пакал өмсөж орж ирж болохгүй” гэж сонинд ярилцлага өгч байсан.  Гэтэл Ц.Шаравдорж тэргүүтэй хүмүүс Л.Эрдэнэчулуун гуайг маш их дарамталсан учир “Таны цагийг үрээд яах вэ, гишүүн ээ. Би нэр дэвшихээ больё” гэж соёлтой зан гаргасан. Тиймээс би хуульч  С.Нарангэрэлийг нэр дэвшүүлэх асуудлыг тавьж, өргөдлийг нь авч намын удирдлагадаа өгсөн. Гэтэл нэр бүхий хүмүүс  “10 тэрбум төгрөгийг намд бэлнээр өг. 3.5 тэрбум төгрөгийг өөрийн сонгуульдаа зарцуул гэсэн”. Нам дээр мөнгө төгрөг авчирч өгнө гэдэг бол утгагүй. Би хүнийг гүтгэдэггүй, хуульч хүн учир нотлох баримттай ярьдаг. Дээд хэмжээ нь 10 тэрбум байж болно, гэхдээ доод хэмжээ хэд ч байж болно.

 

Би С.Ганбаатарыг шударга ёсны төлөө явдаг гэж хүндэлж явдаг. Хамгийн сүүлд ярихдаа “Мөнгийг нь өгч чадах уу, яаж өгөх гэж байгаа юм” гэж асуухад “Үгүй” гэсэн хариулт хэлсэн. Гэтэл чуулган дээр С.Ганбаатар нэр дэвшихээр ороод ирсэн. Би Ганбаатарыг дэмжихгүй. Монгол Улсын сонгуулийн хуулинд “Өөр намын хүнийг нэр дэвшүүлж болохгүй” гэсэн заалт бий. Хэрвээ намаасаа гарсан бол бичиг байх хэрэгтэй.  Миний хамгийн сүүлд олж авсан мэдээллээр “ХҮН намаасаа гараад “Эх орон-тусгаар тогтнол”-ын  намд элссэн санагдаж байна. Би иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэдэгт санаа зовж байгаа.

 

МАХН 2013 оноос хойш тасралтгүй унаж байгаа. Хэрвээ МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах юм бол бид  удирдлагууддаа хариуцлага тооцно. Би 2020 онд энэ намыг парламентад 20-оос дээш суудалтай болгохын төлөө явж байгаа юм хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
kkkkkkkkkkkk:
kkkkkk tom anduurlaaa yu esvel arf tumniig doromjloo yu baaasan huu TSOLMONGIIN huviin umchiig
2017-05-17
Зочин:
За яаж ч бодсон бүхэл бүтэн тусгаар улсын ерөнхийлөгч гэх хүнд гаднах царай хэл ам дуу хоолой байр суурь гээд тэнцэх хүн нь энэ 3 аас энхболдоос өөр алга бншдээ. Өмнөх хүзүүгүй хүний хагас том толгойтой эбэгээс нэг салчаад нүүр барзгар нүд онин ганбаатарыг сонгох уу, эсвэл хоолойг нь сонсохоос чихэнд чииртэй сөөнгө болцон ам мам нь муруйж ирээл ярьж өгдөг хүүхний эрлэг женког сонгох уу. Бас юманд учир хачир хэрэгтэй. Яаж ч бодсон энхболд юм юмаараа илүү. Идсэн ууснаараа залилснаараа лав женког гүйцэхгүй шүү
2017-05-17
irgen:
Saixan jujig tabij bnaa.kkkk
2017-05-17
Зочин:
Biee unelegch Ganbaatar
2017-05-17
zochin:
Ene odoo yun hob yariad bnaa
2017-05-17