Г.Амгаланбаатарын “Хязгааргүйн орон зай”-д саатаарай
2017-05-17

 

Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар “Хязгааргүйн орон зай” уран бүтээлийн цэнгүүнээ  хийх гэж байна.

 

Тэрбээ УДЭТ-т 17 жил ажиллаж буй бөгөөд СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажилладаг. “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён” зэрэг олон сонгодог жүжгийн туслах болон гол дүрд тоглосон. Хамгийн сүүлд “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны кинонд дүр бүтээжээ.

 

СТА Г.Амгаланбаатар "Хязгааргүйн орон зай" уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 21-нд 16.00 цагт Соёлын төв өргөөнд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин