Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн эхэллээ
2017-05-17

 

Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.

 

Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх зорилготой энэхүү сургалт зөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 1000 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцож байна. Тэдний 105 нь 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн шилдэг алба хаагчид юм. Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 60 гаруй хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг.

 

Сургалт, зөвлөгөөнд оролцогчдод “Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал”, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцааны соёл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын цаашдын бодлого, чиг хандлага, олон нийтийн оролцоо” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

 Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн маргааш мөн Соёлын төв өргөөнд үргэлжилнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Yag tsagdaa nar gaigui haritsaatai bdgiin bnle.zarim neg ni gehees harin ter umnu ni dotoodiin tsereg bj bgaad tsagdaa bolson malnuud bol uneheer hunii durgui hurgedeg yum bnle yah gj iim novshnuudiig mongoliin tsagdaagiin bureldehuund oruuldag bnaa temuujin durakiin gai yumdaa
2017-05-17