ОХУ-тай хамтран сэргээгдэх эрчим хүчний систем байгуулна
2017-05-17

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

“Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ.

 

Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг талууд зорьж байна.

 

Шилэн кабелаар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.  

 

НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.  

 

Монгол Улс баруун зүүн, төв гэсэн төмөр замын корридор байгуулахаар хөрш орнуудтайгаа тохиролцсон. Сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээ ч ийм байдлаар байгуулж болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Mongolchuud horsh ornuudaas bolool hogjij devshihgui baigaa yum shig yum bitgii bichij bai oorsdoo hun shig bodoj, setgej, hodolmorlohui baigaa bolomj nootsoo ashiglaj uls orondoo ezen baij chadahguid l gol ni baigaa shuu dee. Oorsdoo archaagui baidaldaa busdiig bitgii buruutga, buruug ooroosoo l hai
2017-05-18
Зочин:
Сэтгүүлчээ 220 вольтын хүчин чадал гэнэ ээ.220 КВТ түүнээс дээш байлгүй дээ.
2017-05-17
Зочин:
ЗА ЯАДЫН СҮРТЭЙН, ТООНД МУУ Л БАЙСАН БАЙГААЗ
2017-05-17
Зочин:
Naad orosuud Mongolyg yaj horloh ve gesen l bodoltoi humuus...dotroo bol manaihyg hugjuulehgui gesen husriin bodol teesen humuus
2017-05-17
Даваа:
,Сурвалжлагч нэртэй хүмүүс бичих асуудлаа сайн судалж байж бичиж баймаар юм. 500 В-ын сүлжээ гэж юу яриад байгаа юм бэ? Шилэн кабелиар цахилгаан эрчим хүч дамжуулах гэж юу байдгийн? Тэнэг юм бичихээ болиочээ.
2017-05-17
Зочин:
ЗА ЯАДЫН СҮРТЭЙН, ТООНД МУУ Л БАЙСАН БАЙГААЗ