32 тэрбумын нэхэмжлэлтэй шүүх хурал болно
2017-05-18

Өвөрхангай аймгийн Уянга суманд байх Өлтийн бүлэг ордод алт олборлох үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан 32 тэрбум төгрөгийн хохирлыг учруулжээ. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ энэ хохирлыг барагдуулуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж, Байгаль орчин аялал, жуучлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татсан байна.

 

Уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 10.30 цагаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болно. 


 

Shuud.mn
Сонин хачин