Ридинг клуб шинэ эзэнтэй боллоо
2017-05-18

Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгөтнүүд хөлбөмбөгийн спортонд асар их хэмжээгээр хөрөнгө оруулж байгаа. Тус улсын лигийн багууд аль хэдийнээ Европын топ багуудтай тэнцэх хэмжээний солилцоо наймааг хийдэг болсон бол нөгөө талдаа Европын багуудыг худалдан авах Хятадын хөрөнгөтнүүд ч гарч ирсээр байна.

 

 

Тэдний нэг нь Дай овогт эгч дүүс юм. Хятадын гадаад худалдааны хамгийн том компаниудын нэг Рэнэ группын эзэд Ридингийн нийт хувьцааны 75 хувийг худалдан авсан байна. Үүнийг өмнө нь Тайландын нэгэн групп эзэмшиж байсан бөгөөд тун хурдан зөвшилцөлд хүрсэн байна.

 

Ридингийн шинэ эзэд хөлбөмбөгийн спортод 2012 оноос хойш хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд Хятадын лигийн Бээжин Рэнэ клубыг мөн эзэмшиж байна.

 

Өдгөө чампионшип дивизонд тоглож байгаа Ридинг анх 1871 онд байгуулагдаж байсан Английн хамгийн олон жилийн түүхтэй баг юм.     

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин