Кристиан Атсу албан ёсоор Ньюкаслд очлоо
2017-05-18

 

 

Английн Челси клубын хагас хамгаалагч Кристиан Атсу албан ёсоор Ньюкасл Юнайтед багт очлоо. 2013 онд Челси багт 3.5 сая фунтээр очиж байсан тэрбээр өдийг хүртэл Англи, Испанийн хэд хэдэн багт зээлээр тоглоод байсан юм.

 

Гана тоглогч өнгөрсөн улирлыг Чэмпионшип дивизоны Ньюкасл Юнайтед багт өнгөрүүлсэн юм. Тэгвэл лигийнхээ аварга болж ирэх улирлаас Премьер лигт дэвших болсон  Ньюкасл түүний төлөө 6.2 сая фунт төлж, 4 жилийн гэрээгээр албан ёсоор эгнээндээ нэгтгэжээ. Атсу өнгөрсөн улиралд нийт 35 тоглолтонд оролцож, 5 гоолыг оруулсан юм.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин