Нээлттэй өдөрлөгийн уйтгартай үргэлжлэл
2017-05-18

Гэрэл зургийг mpa.mn

 

Төсвийн нэг мэргэжилтэн бүсгүй  үүрээр ажилдаа гарах хэрнээ шөнө дунд хүртэл гэртээ ирэхээ байсан гэнэ. Нөхөр нь хардаж мөрдөж үзэж. Цэвэр. Эр эмийн сүлрэлт асуудал байсангүй. Тэгтэл илүү цагаар ажиллаж элдэв уран сайхны номер хайж, цаас бичиг канондуулж, шөнө дөлөөр ажиллуулах болсон гол буруутан нь төлөвлөгөөт нээлттэй хаалагны өдөрлөг арга хэмжээ байжээ.

 

Байгууллагууд талбай дээр дуу хөгжим болж, хөтлөгч уран яригч нарыг хөлсөлж,  асарт сууж үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнадаг нэг ийм арга хэмжээ хавар болохоор тасралтгүй үргэлжилдэг. Ариун зорилготой, гоё нэртэй арга хэмжээнд зориулсан асар майхан, зассан тайз талбай дээр хүрээлсэн байхад хаана нь багтаж утааны эсрэг ч юм уу, Уянгыг дэмжигчдийн жагсаал болох билээ. Сүхийн талбай ийнхүү байнга төрийнхний нээлттэй хаалганы өдрийн түрээст байгаа тул бусад жагсаал арга хэмжээ захиалагдаж зөвшөөрөл олгогдох зай байхгүй гэсэн үг.

 

 Гэхдээ энэ бол гардан зохион байгуулагчид нь гэр бүл салгах шахсан их ачаалалд бэлтгэж, 100 хүрэхгүй хүнд найрсаг үйлчлээд өнгөрдөг арга хэмжээг буруутгах нөхцөл биш. Төрийн аль нэг байгууллага нэг өдрийн нээлттэй арга хэмжээ хийх гэж ямар зардал гаргадаг тайланг ил тод шилэн харуулмаар байгаа юм. Танилцуулга самбар захиалах, анонс өлгөх, тараах материал хэвлүүлэх урлагийн номер үзүүлбэр урьж авчрах гээд чамгүй ажил зардал гаргадаг нь талбай дээр өрсөн тавьсан сурталчилгаанаас нь илт. Ойрын өдрүүдэд  буюу хаврын синдромын ид үед талбай дээр өдөр болгон хөгжим узел дуугарч цагаан асрын хормой доор нойрмог хэдэн албан хаагчид ажиллаж байна.

 

Хүртээмж нь яг иргэддээ хэр хүрч байдаг бол. Нэг мундаг тайлан гардаг л байх. Хэдэн хүн, жирийн иргэд ирж оролцож энэ байгууллагын үйлчилгээг нэг өдөр ч болов дарамтгүй хөнгөлөлттэй авч байгаа юм бол. Шуудхан хэлэхэд бие биендээ, сайд нартаа  ажлаа тайланасан өдөр болоод байгаа харагддаг. Салбар чиглэлийн сайд нь ийм арга хэмжээн дээр цайны цагаараа ороод гардаг. Энэ “айлчлалыг” нэр бүтэн даваад үнэлгээ сайтай гарчихвал тэр өдрийн ажлын гол зорилго хангагдах мэт.

 

Нээлттэй болохоор санаандгүй талбай дээр гиюүрч ирсэн нэгэн аз нь гийж амархан бичиг цаасгүй ажлаа бүтээж байгаа тухайгаа ярьж байна. Саяхан болсон нэг төрийн байгууллага талбай дээр шууд улсын дугаарыг олгож байгаа тухай баярт мэдээ харагдсан. Байгууллагынх нь хаалгаар нээлттэй биш өдрүүдэд нь ийм ажил хөөцөлдвөл тийм амар биш. Хаалттай саад шалтаг мундахгүй л байдаг.

 

Төв талбайг хөлтэй харагдуулж байгаа нээллтэй өдрүүд үнэндээ бол уйтгартай үргэлжилж байна.  Үүл дарга хотыг харьяалж байхад зад хямдралын өдөр гэж зарлахад хоолны махыг тал үнээр нь авах гэсэн иргэд пиг шаваад, хулхидуулаад тарж байсан шуугиан саяхных. Харин төрийн байгууллагуудын тайлан ч юм шиг арга хэмжээг харах гэж талбайг зорих хөшүүргийг хийхгүй байна. Сайдууд, дээд дарга нь зочлох цагт цэмбийтэл  эгнээд,  түрээсэлсэн аппратур микрофон нь гацахгүй шиг өнгөрсөнд ажил “ОК”  болчихлоо гэж 10 бүтэн өдөр 9 бүтэн шөнө хагасалж ажилласан албан хаагч бүсгүйн магнай тэнийсэн тухай нөхөр нь  хуучилсан.

 

Харин энэ нээлттэй өдрүүд эцсийн гол зорилтод бүлэг болсон иргэдэд ямар үлдэцтэй  арга хэмжээ болдог вэ гэсэн асуултыг төлөвлөгөөт өдөрлөгийг зохион байгуулдаг дарга нарт нь үлдээе.

 

П.БАЯР  

Shuud.mn
Сонин хачин
ХӨХ:
ХИЙХ АЖЛАА ХИЙДЭГ ГАЗАРТАА ЧАНАРТАЙ ХИЙХ НЬ ЭРҮҮЛ СЭТЭХҮЙ БАЙТАЛ ЭМЧ НАРЫГ ХҮРТЭЛ АЖИЛ ИХ БАЙХАД ХҮЙТЭН ГАЗАРТ ЗОГСООЖ ИРГЭДИЙГ ДААПААЛЖ БАЙНАА
2017-05-21
Зочин:
нээлттэй хаалганы өдөр бол шал дэмий ажил
2017-05-20
зочид:
БуХ АЛБАН ГАЗАР ШАЛ ДЭМИЙ НЭЭЛТТЭЙ ОДОРЛОГ ГЭЖ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗУЙЛ ХИЙДЭГ БОЛЖ, БААХАН ХУН ХУЧ ХЭРЭНГЭ ЗАРДАГ бололтой.АЖИЛ ХИЙСЭН НЭР ЗУУДЭГ........Цаас уилдвэрлэдэг......
2017-05-19
зочмн:
жагсаал хийлгэхгүй гэж тэгж байгаа юм ойлгож ядах юмгүй
2017-05-19
ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ ШҮҮ:
Энэ зөв арга хэмжээ шүү.Байгууллагаар нь явахад хугацаа алддаг ажлуудыг нээлттэй хаалганы өдрийн үеэр амархан бүтээдэг юм.Ялалтын талбайд болсон арга хэмжээний үеэр жолооны шалгалтаа өгөөд үнэмлэхээ авах боллоо гээд маш олон хүн баяртай байна билээ.
2017-05-19
иргэн:
Иргэний хөдөлгөөн болон элдэв хэл амыг дарах гэсэн башир арга ш дээ.
2017-05-19
Зочин:
Doorhi umhii debil ANuusiin bugs doloogch oo! Umhii ANuusiin bugs doloogch oo! Chi debil uu? Ta nariin tarisan balgiig bid bugd amsaj bna!!! Hend ch hereggui balai yum end tend chatsga shig tavih yum !!! Umhii debil ANuusiudiig ahij songoh teneg hun Mongold bhgui !!!
2017-05-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-18
Зочин:
Hural tsuglaan hiilgehgui baij baigaad songuuli bolgoh gesen manai erunhiilugchiin mergen sanaa tsagaasaa omno ogtsorvol hangamj ene ter budaa bolno gej l harj baina
2017-05-18
Zochin:
Gazar deer ni bichig barimt olgono gesen shal hudla bvrtgej avaad 14honogiin daraa shiidverlene gej bnale.medeeleliig vnen boditoor ni niitelmeer yuma
2017-05-18
ядуу сэтгэж дээ сэтгүүлч минь:
муу хэлэхийн тулд муулах хэрэггүй ажил амжуулах гэсэн мань мэтэд бол амар байна зүгээр хэвтэж сууж байгаа нэгэнд уйтгартай байгаам байлгүй дээ
2017-05-18
hehe:
kommunismaas yldsen yum sh dee hudlaa loozognodog
2017-05-18
Иргэн:
МАНгарууд ерөнхийлөгчийн сонгуульд санал авах зорилгоор ийм хэнд ч хэрэггүй юм зохиох юм. Бүр залхаж гүйцлээ. тэртэй тэргүй та нарт итгэл алдарсан тул санал өхгүй
2017-05-18
Үр дүнгүй арга хэмжээ:
Нээлттэй хаалганы өдөр бол популизм, үр дүнгүй, зардал ихтэй, ажилчдын зовоосон арга хэмжээ. Ийм хэрэггүй юманд мөнгө зарцуулах шаардлагагүй. Ер нь иймэрхүү олон нийтийг хамарсан нээлтэй хаалганы өдөр, элдэв аян бол олон улсад үр дүнгүй, мөнгө зарсан ажил гэдэг нь тодорхой болсон юм шүү дээ.
2017-05-18
zaluu:
ochigdor oroltsloo zov uil ajillagaa bolj baina lee gadaad pasportoo khundrelgui zakhialsandaa bayrtai bnaa
2017-05-18
сонин:
1 өдөр л нээлттэй, бусад өдөр хаалттай
2017-05-18
Зочин:
MANAY MONGOL SHIG TUW TALBAYDAA EMNELEG NI UZLEG KHIIGEED L TATWARIINKHAN NI TATWAR KHURAAGAAD L , TSUSNY DARALTAA UZUULEED L , C WIRUSEE TOOLUULAAD BAYDAG ULS BAYDAG BOLOW UU? ARAY UUR , GOL BISH TALBAYDAA KHIIDEG BAYWAL YASAN YUM BOL DOO . DURAKUUD
2017-05-18