Телевизийн байрны өмнө амиа егүүтгэжээ
2017-05-18

Пакистаны хилтэй залгаа байрлах Афганистаны Жалалабад хотноо байрлах “RTA” телевизийн байранд террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас зурган хүн амиа алджээ. Амиа алдагсдын дөрөв нь телевизийн ажилчид байсан хэмээн албаны төлөөлөгч мэдэгдэв. Телевизийн байрны өмнө амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн байна.

 

Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээжээ. Афганистаны армийнхан халдлага болсон телевизийн байрыг хамгаалалтадаа авчээ. Пакистаны хил дээр исламын улс хяналтаа тогтоохыг санаархаад удаж буй бөгөөд Афганистаны Жалалабад сардаа 1-2 удаа халдлага үйлддэг билээ.

 

Афганистанд исламын улмаас гадна талибанчууд  халдлага үйлдэж, Засгийн эрхийг авахыг санаархдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин