Моника Беллучи хамтрагчаа үнсэв
2017-05-18

Италийн нэрт жүжигчин, модель Моника Беллучи 70 дахь удаагийн Каннын наадмыг хөтөлж буй юм.

 

 

Тэрбээр Каннын наадмыг хамтран хөтлөхөөр гарч ирсэн Францын инээдмийн жүжигчин Алекс Лутзыг үнссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 52 настай Беллучи хамтрагчаа үнссэн шалтгаанаа “Тэр өнөөдөр гайхалтай харагдаж байна” гэж хэлжээ. Алекс Лутз 36 настай бөгөөд инстаграмдаа “Тэр ч гал юм аа” гэж бичсэн байна.

 

 

Моника Беллучи алдарт “Dior” брэндийн даашинзыг өмсчээ. Уг даашинзны үнэ 2708 еврогийн үнэтэй аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин