Концесс нэрийн дор хулгай хийж байна
2017-05-18

АН-ын  нарийн бичгийн дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-МАН-аас УИХ-д сонгогдсон нэг гишүүн концессийн гэрээтэй холбоотой дүгнэлтийг бидэнд өчигдөр авчирч өгсөн. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын баталсан найман концесстой холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажилласан, дүгнэлт гаргасан байгаа. МАН-ын  65-ын бүлэгт  эх орноо боддог ганц гишүүн байгаад баяртай байна.

 

Нийт 807 тэрбумын өртөгтэй найман концессийн асуудал байгаа.  Дүгнэлтэд “Засгийн газар 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо таван сарын дараа өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй нэрийн дор дахин барих шилжүүлэх концессийн гэрээ байгуулах боломжийг бий болгожээ” гэсэн байгаа.

 

Өөрсдөө таван сарын өмнө концесс байгуулахыг бүрэн хориглож байсан атлаа  тогтоолоо зөрчөөд “МАК” компанитай гэрээ байгуулсан нь  тогтоолоор нь нотлогдож байгаа. Хоёр дахь асуудал нь концессийг ам.доллараар байгуулахаар гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр байгаа төв банкны тухай хуулиар бүх гүйлгээ монгол төгрөгөөр хийгдэх ёстой.  Гэтэл бүх эрсдэлээ хамгаалж, доллараар гэрээг хийсэн. Гадны хөрөнгө оруулагчид манай Засгийн газартай гэрээ хийхдээ эрсдэлээ хамгаалж доллараар гэрээ хийе гэдэг.  Энэ хулгайнаас болж, төрд хохирол учирч байгааг тоогоор хэлье. 2020 он гэхэд 327.3 тэрбум, 2021 онд 216.2 тэрбум, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал тус, тус төсөвт өгөхөөр ийм хулгайг хийх гэж байна. Энэ бол байж боломжгүй зүйл.

 

Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол гарсны дараа “МАК” компанитай байгуулсан гэрээгээ дахин өөрчилсөн байгаа. Энэ Засгийн газрын сайд нар нь хулгай хийхийн төлөө Засгийн газарт орсон юм шиг аашилж байгаа бол АН зүгээр хараад сууж чадахгүй, холбогдох байгууллагад нь хандана хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

 

-Та бүхэнд дүгнэлт авчирч өгөх МАН-ын гишүүний нэрийг хэлж болох уу?

 

-Нэрийг нь хэлчихвэл намаасаа хөөчих байх. Гэхдээ тэр хүний хэлснээр бол хулгай эх захаа алдлаа. Урьд нь тендэр нэрийн дор хулгай хийдэг байсан бол өнөөдөр концесс нэрийн дор хулгай хийдэг шинэ сувагтай боллоо гэсэн.  Тийм учраас сөрөг хүчний хувьд АН-д мэдээлэл өгье гэсэн. Бид тэр гишүүнд талархаж байгаа. 

Shuud.mn
Сонин хачин
Huniig uy gj harluulj boloh um harin hiisen zuil.n har sainiin turuulj yri bidniig yduu bailgah n uls turiinhend ymar ashigtai um ygaad dund n taltsuulaad bdag uhaan muutai tarhin ajildagui uls ene namuud.g amniiha zorgoor hutsah um ter namiig awch ywaa ter bulhai luiwar allag huchen hun zoddog huuli busaar tatwar nereer awilga ynz bureer hurungujsun uls.g nertei yrih n zuitei boluu tuun.s nam ymarch hamaagui namiin ner barij bohir um hiideg uls bolimoor bgam ard tumniihee tuluu unench shudarga 1 shirheg hadaasch hulgai hj bolohgui ajilaarai
2019-06-01
Man.n bohir arga n irgediin tarhiig yaj ugaah we gej ugluu busuh bolgondoo boddog bh muu sanaagaar tolgoigoo tseneglesen uls umuu eruusuu tm sistemtei uls umu um buhniig harluulj bwal uursduu bayrtai bdag umshig 16 onoos hoish bidnii amidral ulam muudsan tatwar nemehgui gj bgad nemsen ynz buriin argaar irgedeesee hulgai hiih um huuliin said mashin awch unch.d uyn munguur mashin awbaa geheer toohgui tatwariin munguur biey hamgaalah zorilgotoi awlaa tegj ard tuluu ywdag said bdaguu batzandan bold oyunerdene ed chin biey hamgaalahguigeer bolj bnshu de ideh arga shde
2019-06-01
zochin:
magnai zuv zuiliig undesleltei yarij bna aa,notloh barimttai
2017-05-19
Зочин:
Umhii debil ANuusiudiig odoo bol ahij teneg ch hun songohgui !!! Ene balai nam tarval taarna!!!
2017-05-19
gutgehdeee garamgai:
Hediigeer hardah erh ni irgeded bii ch,Magnai metiin shantaajchin bol or undesgui yumiig bolson meteer yarina l daa. Havriin senrom ni hodolj baina daa. Hoorhiig shar hadand hed honog hevtuulj jaahan ch bolov suviluulaad avaasai daa AN. Hoiton havar hereg bolj yunii magad
2017-05-18
Зочин:
АН хан зоригтой хулгайч нар МАНАН болж нийлж их идсэн байх шүү тэрнийгээ хэлээч
2017-05-18
Bagyn naiz:
Magnai gej yamar hun bailaa daa. Gudamjny hulgaich halaasny baisan hun hezee iim yum yaridag bolchihov oo? Gonjom umsuud zangia zuusen ni umnuh amidraltai ni er zohitsoldoj uguhgui baih chin ee. Bolovson hulgaich boljee, chi !
2017-05-18
!!!!:
ene pazan bas yuch w dee chi DUT shal hudlaa gar sh dee chi !!!
2017-05-18
өвгөн:
хулгайч хулгайчаа бариарай гэж хашгирдаг гэдэг үнэн юм бол уу даа
2017-05-18