Л.Бүжинлхам охин эмнэлгээс гарчээ
2017-05-18

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн. Мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж өчигдөр /2017.05.17/ охин  эмнэлгээс гарчээ.

 

Охины ээж донор болсон бөгөөд мөн биеийн байдал нь сайн байгаа юм.

 

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа болсон. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргажээ.

 

Л.Бүжинлхам охин 2010 онд нярай үедээ буюу гурван сартайдаа төрөлхийн цусний замын битүүрэлтэй болсон гэдэг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
evii evii, tsaachdaa bie gamnaad urt udaan amidraarai
2018-04-11
zochin:
hagalgaa amjilttai bolsond bayar hurgey! altan gartai emch nar ta nart talarhaj baina, ta nar EMD-iin sangaas iimhund operation hiisnii telee heden huviig ny shagnal bolgoj tslin deeree nemej avdag be, gadaadad bol EMD sangaas mes zasal hiihed garsan zardal;, em taria , noirsuulagch emchiin bolon mes zasalch emch nariin telber geed bugd EMD sangaas telegddeg, iim humuusee uramshuulah olon ulsiin EMD-iin systemd oroh bolood baina
2018-04-11
Зочин:
Ээж охинд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
2018-04-11
Zochin:
Evii de evii. Eejteigee hoyulaa eruul, urt udaan az jargaltai amidraarai gej huze.
2017-05-18