Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг батлав
2017-05-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв. Дараагаар нь уг хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа.  Гишүүдийн олонхийн саналаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг баталлаа. 

 

Энэ хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хэрэгслийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгох юм байна. Хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч буй төлбөрийн үйлчилгээ хэлбэрүүдийн цаашдын хөгжлийг дэмжих бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин