Нью Йорк хотноо халдлага гарч, нэг хүн амиа алджээ
2017-05-19

АНУ-ын Нью Йорк хотын “Times Square” талбайд халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлагын улмаас 18 настай охин амиа алдаж, 22 хүн шархтсан байна.

 

Улаан хүрэн өнгийн суудлын тэрэг иргэдийг дайрчээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж уг машины жолоочийг амжилттай баривчилсан аж. Албаныхан Тун удахгүй бүх зүйл тодорхой болно. Сэжигтэй этгээд террорист бүлэглэлүүдтэй холбоотой байж магадгүй” хэмээн мэдэгджээ.

 

Халдлага үйлдсэн этгээд

 

Тэрбээр баригдах үед “Би та нарыг алахыг хүсч байна” хэмээн чангаар хэлсэн байна.  Түүний нэрийг Ричард Рохас гэдэг бөгөөд 26 настай аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
185.137 энд буруу юм алга. Өө эрэгч ээ
2017-05-19
Зочин:
...жолоочийг амжилттай баривчилсан аж - гэж бичхийн хэрэг байна уу? Баривчилсан гэдэг үг чинь өрөө амжилттай гэсэн утга агуулж байга.
2017-05-19