Улаанбаатар
Финалийн өмнөх алтан медаль
2017-5-19

 

Өнөөдөр МСБХ-ны Ниссан Дээд лигийн тэмцээний финалийн цуврал эхэлнэ. Энэ тоглолтонд SBL Хасын хүлэгүүд багийн эсрэг өрсөлдөх залуу бүрэлдэхүүнтэй Этүгэн Ирвэсүүд баг өчигдөр Залуучуудын УАШТ-д түрүүлжээ. Багийг энэ тэмцээнд клубын туслах дасгалжуулагч Б.Чинзоригт, багийн ахлагч Д.Мөнхтүвшин нар удирдан орсон бөгөөд шигшээ тоглолтонд Багануур дүүргийн багийг буулган авч чадсан байна. Залуу Ирвэсүүд ийнхүү Дээд лигийн шигшээ цувралын өмнө УАШТ-д түрүүллээ. Харин тэмцээний мөнгөн медалийг Багануур дүүргийн баг хүртсэн бол хүрэл медалийг Хэнтий ЭБЭГ багийн залуус энгэртээ зүүжээ.

 

Улсын аваргад 1995 оноос хойш төрсөн буюу 22 настай тамирчид оролцож өрсөлдсөн байна. Уг тэмцээнд Этүгэний үндсэн багаас Батбаяр, Их-Уул, Анхбаяр, Мөнхцог, Төрбат, Дөлгөөн, Мөнхнаран нарын хэд хэдэн залуус багтжээ.

 

Ниссан дээд лигийн финалийн эхний тоглолт өнөөдөр 20:00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин