Улаанбаатар
Приусны татварыг тэглэхээр боллоо, одоо...
2017-5-19

 

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хийх үед хэл ам, хэрүүл тэмцэлтэй байсаар баталсан хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөх асуудлыг эргээд УИХ-д оруулж ирэхээр болсон байна. Баталсан хуулиа сар ч болохгүй өөрчилдөг, “бантан” болсон хууль баталдаг гэдгээ УИХ дахиад баталчихав.

 

Өмнө нь приус машины татварыг 100 хувь хөнгөлж байсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн Валютын сантай тохиролцсоны дагуу 50 хувь болгохоос өөр аргагүй хэмээсээр УИХ-аар батлуулж байсан. Тэр үед АН-ын бүлэг удаа дараа эсэргүүцэж, завсарлага авах хүсэлт ч гаргаж байлаа. Ард түмний гол уналга болсон хос тэжээлт буюу приус машины татварыг 50 хувь болгосноор үнэ нь хамгийн багадаа 1.5-2 сая төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн эсэргүүцэж, албан бичиг хүргүүлж байсан нь өдгөө хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Төсвийн тодотгол ярих болгонд энэ тухай сануулж байсан нь худлаа биш.

 

Тэрбээр, “Онцгой албан татварыг 100 хувь гэж үзвэл приус машинаас 50 хувийн татвар авна аа гэж оруулж ирлээ. Дансны аргаар Сангийн яам идэж байна гэсэн үг. Ийм машинуудад онцгой албан татвар хэрэггүй ээ. Ард түмний унаа шүү дээ. Тиймээс 100 хувийн татвараас 50 хувийг хөнгөлж байна гэх сонин саналаа татаач ээ. Гадны шахалт байлаа ч гэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьдралд хэрэгтэй ард түмний унааг татвараар цавчиж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, буцааж татах хүсэлт тавьсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжихгүй явуулж байсан юм. Мөн Сангийн сайд энэ бол Валютын сангийн хүсэлт юм. Яах ч аргагүй.

 

Тэд хүссэн учраас бид хэцүү ч гэсэн ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрлээ хэмээн маш олон удаа тайлбар өгснийг та бид мартаагүй. Гэтэл хэлсэн үг нь мартагдаагүй, амнаас үсэрсэн шүлс нь хатаж амжаагүй байтал приус машины татварыг 50 хувь болгосон нь буруу юм байна. Тиймээс өөрчилье хэмээгээд ороод ирлээ. Хамгийн сонирхолтой нь төр яагаад ийм хурдан бодлоосоо ухрав. АН-ын бүлгийн дарга нь хүсэлт тавьж, улмаар албан бичгээр хүртэл шаардлага тавьж байсан нь нөлөөлсөн хэрэг үү. Өөрөөр хэлбэл, Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар   онцгой албан татвар, приус машиныг  УИХ зөвшөөрвөл тэглэх тухай асуудал яригджээ. Сөрөг хүчний тавьж буй шаардлага нөлөөллөө.

 

Гэхдээ хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт даатгасан нь сонирхолтой. Саяхан л Зөрчлийн, Эрүүгийн гэсэн хоёр том хуулийг “бантан” болгочихсон нь хүний, өөрийн гишүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Ах нарынхаа өмнөөс учраа ойлгохгүй давхиж явсаар баахан хуулийг бантан болгосон нь худлаа биш. Эцэст нь МАН-ын гишүүд нь хүртэл загнаж, зандарч, хийрхэж давхихаа боль хэмээн сануулж байв.

 

Хүний эрхийг уландаа гишгэсэн, “шоронжсон” бодлогыг халах нэрээр ард түмний халаасыг тэмтэрсэн хууль баталж орхисон гэдэг нь хэнд ч илхэн байгаа. Өмнөх энэ мэт балаг нь дуусаагүй байхад дахиад л Х.Нямбаатарт хууль даатгаж орхисон нь хэн бүхний сонирхлыг татаж буй юм. Тэгвэл Х.Нямбаатар нэрээ цэвэрлэхийг хүссэн бололтой. Ах нарынхаа өмнөөс баахан бантан хутгаж, эцэст нь оноо авах хуулийн төсөл оруулж ирсэн нэрээр дуулианаас холуур өнгөрөхийг хүссэн нь хэнд ч илхэн байгаа юм. Хатуухан хэлэхэд, хэрэгжүүлж чадахгүй байсан юм бол батлахын хэрэг байсан юм уу, улстөрчид өө. Сөрөг хүчин энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 27-нд анх хөндөж тавьсан.

 

Улмаар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан тоот явуулж, татварыг 50 хувь болгох асуудлаа хойшлуулахыг хүсч байлаа. Х.Нямбаатар нь ч байна уу хэн нь ч бай энэ хуулийн төслийг санаачлан Их хурал руу өргөн барьсан нь чухал. Сөрөг хүчний энгийн ард түмнийхээ төлөө гаргасан энэ санал биеллээ олох нь чухал байна. Эндээс харахад, татвар нэмэх шийдвэр ерөөс Олон улсын валютын сангийн хүсэлт байгаагүй аж.

 

МАН хүссэн учраас л ард түмний амьдралд дарамт болсон долоон төрлийн татварыг нэмсэн нь илхэн байгаа юм. Олон улсын валютын сан ч энэ тухай ярьж байсан. Юугаа бууруулж, танах нь та бүхний шийдэх асуудал. Сангийн яамны чинь шийдвэр хэмээж байлаа. Тэгэхээр Ардын намын нэг улстөрчийн үзэмжээр л долоон төрлийн татвар нэмсэн нь хэнд ч тодорхой болчихлоо. Хүүхдийн мөнгөө авъя гэж жагсвал өгөх юм уу, Чойжоо сайд аа. Хадгаламжийн хүүнээс татвар авахгүй гэж жагсвал хүсэлтийг ёсоор болгох хэрэг үү, энэ төр.

 

Иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч алдаагаа залруулж байгаа нь сайн жишиг ч нөгөө талаараа төр ямар ч судалгаа тооцоогүй хууль баталдаг гэдгээ харуулж өгөв. Нэг өдөр баталдаг, маргааш нь өөрчилдөг байдлаар яваад байвал энэ улс хэзээ хөгжих билээ. Ядарсан ард түмнээрээ ингэж даажигнах хэрэг байдаг юм уу. Хэчнээн олон хүн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж алдагдал хүлээж, бизнес нь дампуурсныг та бүхэн мэдэх үү. Эрх барьж байгаа нь хууль боловсруулж болдог, сөрөг хүчин шаардлага тавихаар хүлээж авдаггүй хаанахын ямар гэгч бодлого хэрэгжээд байна вэ, энэ төрд.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Medseer bj mAn iig songoj bdg shine nam ymuu huviaraa ner devshigchiig songotagoohod yadiin ,ardchilsan nam ardiin nam bugd adilhan
2017-05-26
Zochin:
Tatvariig butsaaj tegleh ni odoo ard tumend hediin ashiggui bolson. Zuvhun japanii exportlogch tom kompaniudiin aldagdliig ugui bolgoh gants l shaltgaanaar butsaaj bga yum shuu dee. Manai uls Ali neg ulsiin bagahan kompaniin shahaltaar shahalt ch gej dee heden gollariig haraad l huuli ene teree uurchilj bna ene bol emgenel uur yu ch bish
2017-05-24
pkxny:
ман-ын эргүү малууд юу ч хийж мэднэ шүү ман-хан гарсан биш сахил хүртээд шал дордов гэж төрийг төр биш болгов
2017-05-22
Зочин:
МАН-ын удирдлага дарга сайд нараа болье оо. Татвар нэмэгдсэн үнээр л машин гааль дээрээс авсан. Худлаа уймарч тэнэг үнэн худал нь мэдэгджхгүй мэдээлэл гаргах аа болчих. Яг татвар нь буусан бол 2017 оны тэдэн сарын тэдэнд нэмэгдээд тэдэн сарын тэдний өдрөөс буулаа гэж бодит мэдээлэл бичих нь зүйтэй. Хаа газар худал дүр эсгэсэн хүнд саймширсан бөгс долоогч долдой нар байх юм аа. Ард түмнийхээ амьдралыг гмйгүүлнэ гээд байсан нь лдоо тэгээд энэ үү ??????????
2017-05-22
Зочин:
tegvel bi tolson mongoo zoruug n butsaaj abch boloh uu
2017-05-21
Зочин:
МАН-ы эргүү сайд нарын балгаар бүх юмны үнэ ханш тэнгэрт гарч гүйцлээ. Яах гэж эднийг сонговоо
2017-05-21
Иргэн:
Ёстой урьд өмнө байгаагүй уймраа засагтай болж дээ бид . МАНгаруудаас олигтой юм гарахгүй нээ
2017-05-21
Зочин:
Татвар нь нэмэгдсэн байгаа ш дээ. Одоо гэж хэзээ буулгах юм. Худлаа мэдээлэл цацаад худлаа ажиллах юм да. Энэ төр засаг гэж ээг дампуурчихсан хамуурчихсан л байх юм даа. Ард иргэдийн цалин орлогонэмэгдэж байна ч гэх шиг больж үз. Та нарын идсэн уусан л ихсэж ард иргэдээ хайхрахгүй намынхаа бодлого нэрээр худлаа хүмүүсийн карма руу гараа дүрдэгээ боль. Ард түмэн чинь ажилгүы орлоггүй байна. Та бүхний буянаар танай НАМ-ын 60 тэрбумыг босголцоход хувь нэмрээ оруулж авилгал өгч албан тушаалд ах дүүгээрээ томилогдсон хүний гайгаар ажилгүы орлоггүй байна даа. Улсад 20 гаруй жил ажиллаа хэрэг алга даа. Эрүүл мэндийн даатгал ХАОТатвар төлсөн мөнгө хаа байна???? Эмнэлэгт дандаа төлбөртэй үзүүлнэ. Энэ төрмйн хайр хишгийг ч хүртэх битгий хэл хүн шиг байх боломжгүй л байна шүү. Энэ сонгуульд нэр дэвшигчидийг ээ бүтэхгүй ээ. Энэ Монголыг аваад явах эрдэмлэг улс эх орноо гэсэн хүмүүс нь дэвшидэггүй яацан юм бэ гэж???????
2017-05-21
k:
nogoon choijilsuren barilgiin kompaniihaa ajilchdiin tsaling hasdag shigee bih ymand tegj handaad baih ym.ene ch udahgui ogtsroh bailgui de.tehdee l humuust gai bolson ym ih hiij bnaa.ene yahav butsaal barilgaa baria yvna.iim teneguudiig said bolgodog mongoliin niigem emgeneltei ymaa.heleh muu ug alga da.ih gai bolohooso umnu daldraasai gejil yruuy du.
2017-05-21
Зочин:
Татвар нэмэх чургаар унэ нэмсэн наймаачдаас нэмуу ертгийн татварыг хураа! Одоо нэгэнт татварыг тэглэвэл худалдах машинуудыг буцаагаад хуучин унээр нь заруул! Унэ нэмээд бууруулахгуй байгаа наймаачдад хатуу хариуцлага тооц! Ийм журмаар явж байж шударга байдлыг тогтоо!!!!
2017-05-21
Зочин:
Энэ удаагийн УИХ-д Х. НЯМБААТАР мэтийн их мэдэгчийн дурд тоглосон БАНТАН ЖОНХУУ хутгагчид олон байгаа бололтой! ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ХАЙЧИЛ гэдэг байхад нэг хэмжсэн болоод долоо хайчилчихаж байгаа учраас ийм ГОНЖИРСОН заваан хууль гэхэд хэцуу, биш гэхэд хэцуу зуйл болж байгаа юмдаа.Эдгээр нехдеес УИХ-ын тамгын газрын хуулийн зевлехууд, референтууд нь хамаагуй илуу толгойтой ч УИХ-ын гишууний эрх мэдлээрээ далайлгаад тэдний зевлегее, угийг авахгуй еерийнхеерее тэнэгтэж зутгэдэг гэдэг нь тодорхой!
2017-05-21
зочин:
Манайхан үнээ нэмсэн л бол буулгахаа мэдэхгүй. Энэ тэнэг УИХ-ын гишүүдийн балгаар нэмэгдсэн үнэ буурахгүй дээ.
2017-05-21
Зочин:
erni tatbargui baisan bizdee
2017-05-21
Зочин:
Татвар тэгдэх буруу .хотоор дүүрэн машин нэл түгжрээ. Татвараар зохицуулсахгүй бол арай хэтэрлээ.хя
2017-05-20
Зочин:
Приустэй жолооч нар яахаараа яг ижилхэн бачуу давчуу яаруу адгуу, соёлгүй байдаг юм болоо. Бүр гайхаад байх юм.
2017-05-20
иргэд:
ман УЛСЫН ХУРЛЙГ ТОГЛООМЫН ГАЗАР БОЛГООД БАЙГАА ЮМ УУ ЭСВЭЛ АРД ТҮИНЭЭРЭЭ ТОГЛООД БАЙГАА ЮМУУ Нэг хууль баталчихаад л ярьсан шүлсээ хатаагүй байхад өөрчлөөд байдаг энэ юу болж байнаа ЕРӨНХИЙЛӨГЧИД горилогч М.Энхболд та намын даргын ч ИХын даргын ч хувьд хариулахгүй юу.
2017-05-20
Зочин:
ta nariin ene shounaas bolj ali hediin priusnii une uschihsun bna. naad chenjuudiinhee priusand nemsen unee buulga gej shaardaach. heden chenj gej pizdakuudad heleh ch ug algadaa.
2017-05-20
Haha:
СОНГУУЛЬ ØНГØРØØД НЭМНЭ ГЭЖ ТОХИРСОНДОО. СОНГУУЛИЙН ØМНØ М. Энхболд шоу хийж байгаа гэнэ. Яахав одоо хямд дээр нь машаан авч унахаасдаа. Намраас дийлдэхгуй болхийм гэсэн. Хуулиа буцааж 100хøнгøлолтгуй болгоно гэсэн. Энгийн машинтай адилхан татвар тøлдøг болгоно гэнээ
2017-05-20
yaana da:
Ene mongol uls zailuul neg huuli batlaal gadaadiin neg companii shaardlaga hahuuliar butsaad baival huuli batlah hereg baina uu.Oyutolgoi Mashinii naimaa.geh met.Ard tumnii tatbariig l butsaahgui baih kkk
2017-05-20
Say dollar:
Japanii Prius niiluuldeg 2 gazar Nyambaatart 1 sya dollar ugsiim baihaa.Uuniigee Enhbold ruu surtchilgaand ni ugsiim baihaa.Enhbold ni Ulsiin ih huralaa huralduulj 10 sariin 1 hurtel Priusiin tatbar hoishluulah yum baihaa.Baihaa ch gej iim l yum bolj baina da.
2017-05-20
Хэлнэ дээ,:
Одоо үнээ буулгахгүй байгаа ченжүүдийг Нямбаатар гишүүнд хэлнэ шүү
2017-05-20
Зочин:
Засгийн газар болон Их хуралд байгаа архаг хулгайчууд Нямбаатар мэтийн долигонуур хоосон толгойтой юу хийж байгаагаа мэддэггүй эргүү дальчгансан амьтдыг ашиглаж гарын алчуур болгодог байхгүй юу.
2017-05-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-20
Auggdoug:
syyliin 20 heden jiliin manai toriin haralgan bodlogo shiidveriin songodog jishee ni ene , alivaa huuli gargahaasaa omno yamarch sudalgaa hiideggyi eliirch balairch baidag ulsiin tsugluulga uih zasgiin gazriin yeronhii ham shinj chanar gedeg ovchniih ni todorhoilolt
2017-05-20
zochin:
araichde ene hugatsand tatavrin nemegdeltei mashin avsan humusiin hohirolig zasgii gazar baragdulah heregtei. Bi gehed 4n honogin umnu pruis 20 13,8 sayd avsan. Ard tumnig hohiroh huli gargaha bolimor yma.
2017-05-19
Г.Батнасан:
1,65 гишүүнээ зандрагатайхан аваад явж чадахгүй байгаа Миегийн хүү Монголыг аваад явж чадахуу? 2, Нямбаатарыг өрөвдөж байна. Далдагнуулж байгаад тун удахгүй сонгуулийн дараа бүх бурууг өөрт нь үүрүүлэх гэж байгааг анзаарахгүй салбагнаж явна даа хөөрхий. 3, Татвар тэгэллээ гээд үнэ хуучин хэвдээ орох уу? үгүй бол яах вэ? татвартай байлгах нь зөв байсан байна гээд сонгуулийн дараа бүр ч нэмээд өгөх үү? 4, Өнөөгийн төр, засгийн үйл ажиллагааг уймараа чугванцтай зүйрлэх үү, салан баавгайн үлгэртэй зүйрлэх үү?
2017-05-19
pkxny:
ийм арчаагүй төртэй байсанаас баигаагүйн дээр гадны гар хөл болсон луйварчид
2017-05-19
Zochin:
Ene huulias bolj ard tumen dampuuraaguiee hu. Ene medee bichigch uuruu yamar ch sudalgaagui nuhur bna. Ene huuliig uurchilsnuur gadnii tom hedhen kompani l hojino ih hemjeenii mungu gadashilna. Uur yu ch uurchlugduhgui. Yagaad oilgohgui bga yum be
2017-05-19
xaxaxa lu sin boa:
KKKKK DELHIID BAIHGUI HOSGUI UHAALAG TUR BAINA DAA XAXAXA KKK GADNII YAMARCH HUCHIN CHARMAILTGUIGEER ENE ULS UURIINHUU HEDEN T1 IIN BUYNAAR MANJ CHIN GURNII ARAAS ORVOO HUURHII HUUHED GALAR TOGLOJ BOLDGUI SHIG MYLGUU HUMUUS TURD OIRTOJ BOLDGUIM SH DEE KKK UHER NUDENG CHULUUN DEER SIILJ ENE TUUHIIG UYIIN UED SANUULSUGAI.MONFOLCHUUD BEEJINGEES HUUGDUHIIN UMNU NEG IIMERHUU TUR ULS BAISN BOLVUU DA KKK
2017-05-19
zochin:
budliu emgen
2017-05-19