Улаанбаатар
Фернандо Алонсо бэлтгэлээ үргэлжлүүлсээр
2017-5-19

 

Энэ жилийн Монакогийн Гранпри өнжиж, Инди-500 уралдаанд оролцохоор болоод байгаа Фернандо Алонсо өдгөө АНУ-д уралдааны өмнөх бэлтгэлээ хийсээр байна. Формула 1 ангиллын Дэлхийн хошой аварга Испани эрийн хувьд өчигдөр Индианаполис хотод уралдааны өмнөх албан ёсны сорилд оролцсон байна. Цаг агаарын нөхцөл байдал сайнгүй байсан учраас аюулгүй байдлыг хангах үүднээс 33 тамирчны 14 нь сорилд оролцжээ. Тэдний нэг нь Фернандо Алонсо байсан бөгөөд дээд хурд нь 353.3 км/цаг хүрч, хүснэгтийг IV байранд бичигдсэн байна. Харин энэ төрлийг 358.7 км цагийн дээд хурдыг үзүүлсэн АНУ-ын тамирчин Эд Карпентер тэргүүлсэн байна. Энэ үзүүлэлтээс харахад Испани эр Инди 500 уралдааны тэргүүн байрын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.

 

Сонирхуулахад Фернандо Алонсо авто спорт сонирхогчдын дунд “Triple Crown” нэрээр алдаршсан гурван уралдаанд түрүүлэх зорилготой байгаа. Эдгээр нь Ф1 МонакогийнГранпри, 24 цагийн Ле Ман авто уралдаан, Инди-500 уралдаанууд байдаг юм. Алонсо одоогоор Монакогийн Гранприд л түрүүлээд байна.

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин