Дэлхийн аварга Ники Хэйден осолд оржээ
2017-05-19

 

Мото ЖП ангиллын Дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Ники Хэйден эмнэлэгт хүргэгджээ. 2006 онд дээд ангилалд түрүүлж шуугиант амжилтын эзэн болж байсан тэрбээр өчигдөр Итали улсад унадаг дугуйгаар зорчиж явах үедээ автомашинд мөргүүлсэн байна. 35 настай туршлагатай тамирчин одоо Чезена хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Одоогоор түүний биеийн байдал ямар байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Тэрбээр энэ ням гарагт Итали улсад болох Супербайкын ДАШТ-нд оролцохоор очоод байсан юм.

 

Ники Хэйдений хувьд домогт Валентино Россигийн дараалсан ялалтыг зогсоож, Дэлхийн аварга болж байсан цорын ганц тамирчин юм. 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин