Улаанбаатар
ПАОК клубын дасгалжуулагч гэмтэл авчээ
2017-5-19

 

Грекийн супер лигийн хүснэгтийн 2-5 дугаар байранд орсон багууд Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтод оролцох эрхийн төлөө өрсөлддөг уламжлалтай. Тэгвэл өчигдөр плейоффын тоглолтыг хоорондоо хийсэн Панатинайкос-ПАОК багуудын тоглолт цуцлагдсан байна. Бүхэлдээ ширүүн уур амьсгал дор үргэлжилж байсан тус тоглолтын үеэр талбайн шүүгч 4 удаа улаан хуудас өргөсөн юм. Улмаар эмх замбараагүй байдал эхэлж, хоёр багийн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн эхэлсэн бөгөөд энэ үеэр ПОАК багийн ерөнхий дасгалжуулагч Владимир Ивич шилэн Лонхонд оногдсон байна.

 

 Серби мэргэжилтэн толгойн тус газраа шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Харин энэ явдлын дараагаар талбайн шүүгч тоглолтыг шууд цуцлах шийдвэр гаргажээ. 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин