“Сүү” ХК-ийн түгээлтийн машин онхолджээ
2017-05-19

 

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, 32-ын уулзвар орчимд өнөө өглөө автомашин онхолджээ.

 

Тодруулбал тус уулзварт зорчигч тээвэрлэж явсан автобус “Сүү” ХК-ийн түгээлтийн “Isuzu” маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар “Сүү” ХК-ийн автомашин онхолдсон байна.

 

Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй аж.

 

 

Тавдугаар сарын 16-нд “Приус” маркийн автомашин онхолдсон хэрэг гарсан бол тавдугаар сарын 17-нд  мөн хоёр машин мөргөлдөж, нэг нь онходсон осол гарсан. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж оролцохыг анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
suu kompanii mashinii buruu:
Suu hhk borluulagch jolooch nar gej haritsaanii yamar ch soyolgui yumnuud bdgii. Dandaa hunii haraal idej yawdiin argagyiee
2017-05-19