Хоёр боксчин хүрэл медалийн төлөө тулалдана
2017-05-19

ОХУ-ын Хабаровск хотод ЗХУ-ын К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж байна.

 

Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайвангийн удирдлага дор манай улсаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням, эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчён-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, ОУХМ Л.Алтанцэцэг, 60 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар оролцож байгаа юм.

 

Манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзэх юм.

 

Харин бусад боксчин тэмцээний эхний өдрөөс үзэгчдийн суудалд шилжжээ. Тэмцээн энэ сарын 21-ныг хүртэл Хабаровск хотноо үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин