Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэхээр Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй
2017-05-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

 

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоногийн өмнө товлон зарлана гэжээ. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног гэж оруулж ирж байгаа юм байна. Ингээд Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарна. Тиймээс төсөв хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах аж.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гэжээ. Ийм гол асуудлыг амжих юм уу. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал маш хүнд даваа давахаар байгаа. 21 хоногийн дотор ард нийттийн санал асуулга явуулах асуудлыг олон нийтэд ойлгуулаад,  Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулж амжих уу. Нэг алдаж болно, хоёр алдвал харамсалтай байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийдэг ажил биш. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж болохгүй. Одоо цаашдаа өөрчлөлт болгон ард нийтийн санал асуулгаар шийддэг болох нь. Аминд тулсан ганц асуудлаар асууж болно. Түүнээс биш ТАЗ, Аудитад өөрчлөлт оруулах нь ард нийтийн санал асуулгаар шийддэг асуудал биш.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Санал асуулгын зардлыг хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад явуулбал оруулж ирсэн. Нийтдээ 30-аад тэрбум төгрөгийн зардал санал асуулга явуулахаар гарах юм билээ. Түүнээс биш энэ Засгийн газар эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн юм биш. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулвал 2020 оноос хэрэгжүүлэх юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулвал ард нийтээс асууна гэж хуульчилсан. Ер нь олон жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьсан. Ард түмний яриад байдаг дордуулсан 7 өөрчлөлтийг сайжруулах  төсөл ч оруулж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг оруулж ирсэн юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Энэ парламентад гурван намын төлөөлөл байгаа. Манай намтай л лав тохироогүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм санал асуулга явуулж байгаа нь гурван ач холбогдолтой. Нэгдүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээ бүрдүүлэх, хоёр асуулттай байна. “Зөвшөөрөх үү, Үгүй юу гэсэн асуулт. Тэгээд 1 номерыг дугуйлаарай гэнэ. №1 нь эрх баригч хүчин өөрөө.  Тиймээс ямар санаа оноогоор яваад байна аа. Өөрсдийнхөө эрх мэдлийн талаар өөрсдөө ярихаа больё.  Ц.Нямдорж гишүүний хэлдэг үнэн. 30 тэрбумыг хэмнэж байгаад баярлалаа. Ийм утгагүй зүйл орж ирж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн тодорхой хэсгийг өөрчилье гэдэг судалгаа, яг энэ хэсэг нь болохгүй байгаа гэдэг үндэслэл нь хаана байна.  

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танай намаас, тэр дундаа байгаа нь үнэн. Та прокурорын асуудлаар саналаа хэлсэн. Бид 30 тэрбум төгрөгийг хэмнэх үүднээс хамтатгаж явуулахаар болсон юм.  Бид энэ мөнгөөр 30 хүүхдийн цэцэрлэг барина. Танай Орхон аймагт хүүхдийн цэцэрлэг барих мөнгө, О.Баасанхүү гишүүн ээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Би ажлын хэсгийн хуралд орж саналаа хэлсэн нь үнэн. Гэхдээ  санал хураалтад оролцоогүй. Та нар алтадсан аягаа хэдэн тэрбумаар хийсэн.  10 тэрбум төгрөг зарцуулсан уу. Төсөв хэмнэе гэж байгаа бол дэд сайд нараа чөлөөл.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Зөвлөлдөх санал асуулгад оролцсон 1500 иргэдэд 50 сая төгрөг гаргасан. Энэ нь хоол, зочид буудалд зарцуулсан. Таны хэлээд байгаа шиг нэг тэрбум төгрөг ч гараагүй шүү. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗГХЭГ-ын дарга Менхбат гэдэг залуу Бид 30 тэрбум тегрегийг хэмнэх ууднээс хамтатгаж явуулахаар болсон юм.Бид энэ менгеер 30 хуухдийн цэцэрлэг барина. гэсэн байна?! 30 хуухдийн цэцэрлэг уу? Хуухдийн 30 цэцэрлэг уу? гэдэг нь сонин байна.Yгээ олж меерехгуй бол нэг хуухдэд нэг тэрбум тегрегеер цэцэрлэг барина гэж ойлгож болноодоо!?
2017-05-22
зочин:
Нөгөө дуучин Жавхлан амьд уу
2017-05-22
bayraa:
Nyamdojiig demjij bna vndcen huuliin gol zvild iim goomoi handaj bolohgvi shvv
2017-05-21
казино:
Энэ казиногийн хэрэгт холбогдож байсан Мөнхбат гээч мөн биздээ, овоо хуцдаг болжээ шоронд байж байх ёстой юм биш үү
2017-05-21
Ж. МЕНХБАТ - ЯРУУ НАЙРАГЧ ТАНД:
50 САЯ ТЕГРЕГ МАШ ИХ МЕНГЕ ШYY!!!! МЕНХБАТ МЭТИЙН ЖУЛДРАЙНУУД МЕНГЕНИЙ YНЭ ЦЭНЭ ОГТ МЭДЭХГУЙ УЧИР НИЙТИЙН БУЮУ ТЕСВИЙН ОРЛОГООР БYРДСЭН ХЕРЕНГЕНД ХАЙР ГАМГУЙ ХАНДАЖ ШАЛ ОНОВЧГУЙ ЗАРДАЛ АСАР ИХЭЭР ЗАРЖ БАЙНА!!! ЧИ ХУВИАСАА ГАРГАЖ ЧАДАХ УУ ? ИЙМ МАЯГААР ЗАРДЛЫН МЕНЕДЖЕМЕНТ ОГТ МЭДЭХГУЙ ТЭГЭЭД ТЭРБУМ -ААС ЕЕР ТОО ТООХОО БОЛЬСОН ЦАМААН БАЦААНУУДААР БАС Л ТОГЛУУЛАХГУЙ ЭЭ!!!
2017-05-21
jijg:
Undcen huuli zacgiin gazriin shiiddeg togloom arai bish baihaa...
2017-05-20
Зочин:
эрдэнэбатын мэргэжлийн бус ЗГ-ыг унага
2017-05-20
Зочин:
Eronhii saidiin erhiig nembel oros hyatad daalgavar ogoh ogoosh esregeeree bolno
2017-05-20
Зочин:
1500 хүнд 50 сая гэдэг чинь 30 хүнд 1 сая төгрөг, 1 хүнд 30,000 төгрөг гэсэн үг. Юун зочид буудал. Ганцхан үдийн хоолны мөнгө биз дээ. Хялбархан тооцоо хийе. Хөдөөнөөс 700 хүн ирж 2 хоног хамгийн хямд зочид буудалд байсан гэвэл 700х2х50,000 = 70 сая төгрөг. 1500 хүний хоолны мөнгө хоногт хамгийн багаар 30,000 гэвэл 1,500х2х30,000= 60 сая төгрөг, нийт 130 сая болллоо. Хөдөөнйхний унааны зардал гэж бий. За тэгээд 100 граммгүй оройн хоол гэж юу байхав. Юун 50 сая вэ, Мөнхбат Жанжаан?
2017-05-19
Г.Батнасан:
Үндсэн хуулийг 30 тэрбумаар үнэлж байгаа юм биз дээ. Үндсэн хууль чинь 3 сая иргэнд хамаатай 7 хэмжиж байж нэг огтлох зүйл түүнээс бус дан ганц Ардын намынхны 21 хоногт боловсруулаад шийддэг зүйл биш. Нямдорж, Баасанхүү нарыг дэмжиж байна. Нямдорж минь тууштайхан байгаарай өөрт чинь олон түмэн ихээхэн найдаж байгаа шүү. Энэ бол намчирхдаг, намаа боддог асуудал яавч биш.
2017-05-19
umbuuu uuu kkk xaxa:
ODOO SUULIIN GANTS NAIDVAR ENHBAYR L ULDLEE .TER USHUU AVNA MEDEEJ DALIMD NI TUR OVOO TSEVERSHINE YUM CHANGARNA DARAA NI ENH BAYR BAIGALIINHAA JAMAAR YABAAD UGNUU TER UYD BUR SAIHAN BOLNO DOO KKKKKK
2017-05-19
Зочин:
Хуцдаг п...да вэ. 30 тэрбумаар ах нь 300 хүүхдийн цэцэрлэг бариад өгье
2017-05-19