Чой Юн Жэ: Намайг бус Ерөнхийлөгчийг илүүтэй анхаарах хэрэгтэй
2017-05-19

Өмнөд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас Мун Жэй Иний хамгаалалтын албанд ажилласан Чой Юн Жэолны анхаарлыг татах болсон юм.

 

Энэ долоо хоногийн эхээр тус улсын хэвлэл мэдээлэл болон интернэт хэрэглэгчид царайлаг бие хамгаалагчийн талаар хэлэлцэх болсон билээ. Тэрбээр Царайлаг төрх, сайхан биеийнхээ тусламжтай олны танил эрхмээс дутахааргүй алдаршаад буй юм.

 

 Ерөнхийлөгч Мун Жэй Ин ажлынхаа анхны өдөр иргэдтэй уулзалт хийсэн билээ. Тэгвэл царайлаг бие хамгаалагч анх удаагаа ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?

 

-Би “Yong In” их сургуулийг аюулаас хамгаалах мэргэжлээр төгссөн. Өмнөд Солонгосын тусгай албад арван жил алба хааж байна. Алба хааж байхдаа тулааны урлагаар хичээллэж, зэрэг хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд Ливан, Саудын Араб зэрэг улсад үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын Энхийг сахиулах терроризмтэй тэмцэх  “VIP” зочдыг хамгаалах тусгай тасагт алба хаасан.

 

-Таныг сайн дураараа Ерөнхийлөгч Мун Жэй Иний бие хамгаалагчаар ажилласан гэж сонссон?

 

-Би энэ эрхмийг эртнээс дэмждэг байсан. Би түүний үзэл бодлыг дэмжигч учраас түүнд туслахыг хүссэн. Мун Жэ Ин улс орныг өөрчлөн хөгжүүлэх их үйл хэрэгт нь бага ч гэсэн тус хүргэхийг хүссэн. Бид бие хамгаалагчийн төлбөр аваагүй. Манай хамгаалалтын алба 10 хүнээс бүрддэг. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас Мун Жэй Инийг хамгаалсан. Энэ бол нэр хүндийн хэрэг. Түүнийг дэмждэг учир аюулгүй байдлыг нь хангахыг хүссэн билээ. бидний хүч чадал Ерөнхийлөгчийн үйл хэрэгт эерэгээр нөлөөлнө хэмээн итгэсэн.

 

 

-Та бүхэн дээр их анхаарал төвлөрч байгаа. Энэ талаар юу гэж бодож байна?

 

-Надад сайхан санагдаж байгаа ч хүмүүсийн анхаарал над дээр төвлөрч байгаад санаа зовинож байна. Уг нь Ерөнхийлөгчийг илүүтэй анхаарах ёстой. Ерөнхийлөгчийн алхам бүрийг сайтар хамгаалах нь бидний үүрэг. Хамгийн чухал нь аюулгүй байдал. Би болон бусад нөхөд минь олны анхаарлын төвд байгаадаа их талархаж байгаа.

 

-Та гэр бүлтэй юу?

 

-Тиймээ. Би хоёр охинтой.

 

-Таны эхнэрийг англи хэлний багш хэмээн сонссон?

 

-Тийм ээ. Энэ бол үнэн.

 

 

-Та Ерөнхийлөгчид хандан юу хэлмээр байна?

 

- Та одоо Солонгосын иргэдийн мэдэлд ирлээ. Эрүүл энх байх хэрэгтэй.

 

-Ирээдүйн төлөвлөгөөнийхээ талаар сонирхуулаач?

 

-Би охидтойгоо хэдэн сарын турш уулзаж чадаагүй. Гэхдээ охид минь сэтгэлээр унахгүй өнгөрсөн хугацаанд ааваараа их бахархсан байх. Би одоо амарч байгаа. Эхнэртээ туслаж байгаа. Ажилдаа эргэн орох хүртэл гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
LOL:
MANAIHNIIG tooj alah hun baihgui uchraas hamaatan sadnaa ulsaas tsalinjuulj gazar uzuuldeg baihgui yu kkk
2017-05-19
Зочин:
байдаг л нэг хужаа байна монгол хүүхнүүд бидэнд сонин биш байна
2017-05-19
Зочин:
Yum bolgon deer bitgii ingej mongoloo myalal daa...
2017-05-19
unen:
gadaadiin ornii tomchuudiin bie hamgaalagch nar ni mergejliin albanii surguuliig ni tugssun mergejliin hamgaalah ajilchid baidag harin mongol bol sagschin buhchin za joohon undur nuruutai l bol hamaagui bie hamgaalagch bolgodog ineedtei humuus shuu.
2017-05-19