Ираны шинэ Ерөнхийлөгч өнөөдөр тодорно
2017-05-19

Иран улсад өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Ерөнхийлөгчийн төлөө дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж буй юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Хассан Роухани дээрх дэвшигчдээс нэр хүндээрээ хамгийн өндөр байна. Гэхдээ түүний АНУ-ын эсрэг баримталж буй бодлого ялалтад нь саад учруулж болзошгүй байгаа талаар хэвлэлүүд онцлон тэмдэглэв.

 

Хассан Роухани

 

Тэрбээр АНУ-ын эсрэг баримталж буй бодлогоо сулруулах төлөвлөгөөтэй байна. Роухани "АНУ, тэргүүтэй барууны орнуудтай сөргөлдөхгүйгээр яриа хэлэлцээрийн тусламжтай улс орноо удирдан явуулна” хэмээсэн юм.

 

Ибрахим Раисиг

 

Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгчөөр Ерөнхий прокурор асан Ибрахим Раисиг нэрлэж байна. Харин тэрбээр Ерөнхийлөгчөөсөө эсрэг байр суурьтай байгаа бөгөөд "АНУ, Ираны дотоод асуудалд хэтэрхий их оролцож байна” гэж мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрөөс болж АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.

 

Гэхдээ Роухани АНУ-ын эрх баригчидтай удаан хугацааны турш ярилцсаны эцэст уг хоригийг амжилттай цуцлуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин