Лиев Шрайбер найз бүсгүйтэй болжээ
2017-05-19

Холливуудын нэрт жүжигчин Лиев Шрайбер болон Наоми Уоттс нар өнгөрсөн оны есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан билээ.

 

 

Хос 2005 оны долоодугаар сард Италид нууцаар хуримласан юм. Тэд хоёр хүүтэй билээ. Салалтын шалтгаан тодорхойгүй байгаа юм.  Тэгвэл олон сар ганц бие байсан Лиев Шрайбер найз бүсгүйтэй болсон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр модель Морган Браунтай болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Морган Браун нь  холливуудын нэрт жүжигчин Жерард Батлерийн экс найз бүсгүй юм. Тэд 2014 оны есдүгээр сараас болзож эхэлсэн өнгөрсөн сард салцгаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин