Улаанбаатар
Охин: “Үхээд өгөөч”, Ээж: Би гомдолгүй
2017-5-19

 

Ижийтэйгээ байхдаа л хүн ийм тэнэг явдаг байхдаа...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ...дүгээр байрны оршин суугч Н гэгч эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд тархаж, уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, шийтгэл ногдуулаад байна.

 

Охиндоо доромжлуулсан ахмад 88 настай бөгөөд “Үхтэл үр харам” гэгчээр “Гомдолгүй” гэж цагдаад мэдүүлжээ. Гэтэл охин нь “Үхээд өгөөч” хэмээн хахир хоолойгоор хашхирч байсныг бид харсан. Зөрчил гаргасан эмэгтэй Н удаа дараа ээжийгээ зодож, дарамталдаг. Заримдаа орцонд хөөн гаргасан байдаг тухай хөршүүд нь  мэдэгджээ. Ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж явсан халуун залуу насандаа тэр лав насны эцэст үрдээ зодуулж, дарамтлуулна гэж даанч санаагүй нь лавтай.  Тэгэх тэгэхдээ охин үрдээ.

 

Ижийтэй хорвоо бүтэн, бүлээн байдаг нь хичнээн гайхамшигтай билээ. Энгэр бэлийн замаар шогшуулсаар ижийдээ очихсон, эрх багийн зангаар ижийдээ л нялхарч өтлөхсөн гэж үргэлж хүсч явдаг миний хувьд “Үхээд өгөөч” гэх тэр яхир хоолой даанч дээ гэмээр дэндүү  жигшим сонстсон. Тэгтэл 88 настай хөгшинд үрийнх нь энэ үг ямар санагдаа бол гэхээс өр өвдмөөр.

 

Олон нийтийн цахим сүлжээний ачаар ил болсон нь энэ болохоос өөр олон өндөр настан үр хүүхэддээ зодуулж, дарамтлуулдаг статистик мэдээ байна. Тухайлбал 2016 онд хүчирхийлэлд өртсөн нийт хүмүүс дунд 50-иас дээш насны 78 ахмад настан бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний улиралд 118 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 60-ааш дээш настай 35 хүн бүртгэгджээ. Тэдний 15 нь төрсөн үр хүүхэддээ зодуулж, дарамтлуулсан байна.

 

Насны эцэст үр хүүхдийнхээ гарыг харж, ач буянаа эдэлж амьдрах хувьтай байтал  зодуулж, дарамтлуулж буй нь нийгмийн бас нэг “догшин” дүр юм. 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
hurts:
huuriig sugduulj suulgaj baigaad chuluugaar shidej alah yumsan..
2017-05-21
Үйлс:
Ардчиллын үнэт зүйлсийн нэг нь ахмад үеийнхнээ адлах явдал юм.Тэрчбүүхэл ардчиллын нэг зүтгэлтэн ахмад настнуудаа ад үзэх өнгө аясаар хэдэн жилийн өмнө одоо амьдарч байгаа 50-иас дээш насныхан үхэж дууссаны дараа монголд ардчилал бүрэн утгаараа хэрэгжинэ гэж хэлж байсан гэдэг.Одоо тэгэхээр хөрөнгөлөг заль этгээдүүдийг өөхшүүлсэн тогтолцоо буюу ардчилдал устсан цагт л монголчууд ахмад үеийнхнээ болон аав ээжийгээ хүндэтгэж хайрладаг болно,Түүнээс өмнө ахмад настай ,азай буурлууд,аав ээжийгээ үр хүүхэд,залуус нь адалдаг байдал оршсоор байх нь гарцаагүй.
2017-05-20
Zochin:
Хүн юу тарина түүнийхээ үрийг хурааж байна. Хүүхэд төрүүлсэн гд бүгд сайн эх болохгүй шүлэг найрагт гардаг шиг. Багд нь зүрхийг нь шархлуулж зодож гоочилж энэ хорвоод төрөх ёсгүй алдаа мэт харьцдаг бсан байх. Эдний амьдралыг хэн ч мэдэхгүй бүх хүмүүс асуудалтай
2017-05-20
Зочин:
Магадгүй хэдэн жилийн дараа энэ эхийгээ зодож байгаа 56 настай авгайг үр хүүхэд нь ингээд зодож байгааг иргэд хараад бас л энэ авгайг өмөөрч наад яргачнаа чулуугаар цохиж ал гэх байх даа. Бүх юманд учир зангилаа байдаг тэрийг л зөв тайлах нь чухал.
2017-05-19
zochin:
Uuruu sain eej baih heregteishuu dee. Muu eej baisan bol hohichini
2017-05-19
Зочин:
Зарим хөгшчүүд залуудаа үр хүүхдээ ад үзэн хаяж бгаад нас өндөр болсон хойно нь хүүхдүүд нь тоохгүй бж бгаад өнгөрүүлдэг явдал их л бдаг. Гэлээ гээд төрүүлж өсгөөд ийм сайхан насалсан ээжийгээ арай ч болохгүй бха. Эхдээ гомдлоо гээд өөрсдөө л хожим зовнуу гэхээс ээж хүн ээжээрээ л хорвоогоос явна зайлуул
2017-05-19
Зочин:
Даанч дээ Тэр хогшин оровдмоор Гол нь архи л даа Архинд донтоод хун биш болж дээ Хэн хэн нь аз жаргалгуй л юм Торсон охин нь эхийгээ асармаар юм
2017-05-19
Зочин:
56 настай яргачин эмэгтэйг шоронд явуулж байрыг нь ээжид нь түүнийг төрүүлж өсгөөд хүн болгосных төлбөр болгож өгөх хэрэгтэй тэр эмээ гэртээ өөрийн зоргоор амар тайван амьдраг.
2017-05-19
Яана даа:
Эхийг нь асрамжид авах хэрэгтэй. ТЭР 56 хүрсэн авгай ухаан орохгүй.
2017-05-19
Зочин:
Хогийн амьтан бэ шууд л энэ балайг шийтгэх хрэгтэй
2017-05-19
zochin:
ene 88 nastai buurai zaluu yavahdaa ohin urdee yaaj handaj bsiin bol ur min gej erhluulej enriilej chadsiin boluu ad uzen byatshan ohiniig bultegnuulj zaginaj zandran yaaj bsan bol ter ued hen byatshan ohiniig onoorson be. oodoo shidsen chuluu ooriin tolgoi geer gedeg yutai unen. nasnii etsest ingej heluulej bgaa bol zaluu nasandaa ur huuhdee eejiin hairaar hairalj chadaagui l hugshin bn daa. eh hun gedeg ner zuusen l bol burhan shig shutegdeh erhtei gesen ug bish uree eh hunii hairaar hairlaj chadsan ni l urdee hairlagdaj shutegdeh erhtei. Maralmaa biluu dagavar ohinoo aldag huuhen bas er huntei amidrahiin tuld ohin uree zah dotor tooruulsen emegteu geed eh hun geh ner zuusen ch eh hun shig bj chadaagui huuhenuud zondoo bgaa magadgui ene buurai zaluu yavahdaa tednii neg bsan biz tiimde odoo iim bdald bgan
2017-05-19
Зочин:
эцэг эхээ зоддог нөхдүүдийг чанга шийтгэх хуультай болмоор бна
2017-05-19
zochid:
Buzar amitan delxiigees zailbal taarna Ooroo vxeed tamdaa ochno doo Buural eejiigee sanachlaae ebii ebii
2017-05-19