Хаврыг “үднэ”
2017-05-19

 

“Лидер оюутан академи"-аас “Bye party” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийг хаврын стресс зэрэг олон асуудлыг мартаж, зуны зугаатай өдрүүдийг угтах зорилгоор зохион байгуулж буй аж.

 

Өдөрлөгийн үеэр БНСУ-ын  “Жеонжу”-ийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах  талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн  реппер Жи, Номин, “The Compass” зэрэг хамтлаг дуучны тоглолт болох ажээ.

 

Өдөрлөгийн тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд уг тасалбараар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомон дээр үнэгүй тоглох боломжтой юм байна.

 

Өдөрлөг энэ сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин