Улаанбаатар
Монголын “Оскар”-ын эзэн өнөөдөр тодорно
2017-5-19

 

Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Корпорейт Конвеншн Центрт болох гэж байна. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөхөөр болжээ.

 

Кино наадамд 2016 онд  бүтээгдсэн 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулж  тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар 12 кино шилдэг  уран бүтээлд шалгарч үлдээд байгаа аж.  Тодруулбал “Өртөө”, “Бүү март”, “Ээж” УСК, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, “Үргээлэг-2”, “Шүүдэр дундуур”, “Аз жаргал”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Өвлийн тууж”, “6 дахь хүсэл” зэрэг кино багтжээ.

 

Мөн:

 

  • Шилдэг эрэгтэй туслах дүр,

 

  • Шилдэг нүүр будалт, 

 

  • Шилдэг дууны найруулагч,

 

  • Шилдэг зохиол,

 

  • Шилдэг эмэгтэй туслах дүр ,

 

  • Шилдэг зураач,

 

  • Шилдэг хөгжмийн зохиолч,

 

  • Шилдэг хувцас дизайн,

 

  • Шилдэг найруулагч,

 

  • Шилдэг зураглаач,

 

  • Залуу үед үлгэр дууриал болсон бүтээл,

 

  • Шилдэг эмэгтэй гол дүр

 

  • Шилдэг эрэгтэй гол дүр,

 

  • Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг 14 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөх юм байна.
  •  

“Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Ёслолын арга хэмжээний улаан хивсний ёслол  маргааш 16:30 цагт эхлэж, шагнал гардуулах ёслол 18:00 цагт эхлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчууд Сэм ахыг дуурайж Хан үндэстнйиг хуулбарлаад яах билээ дээ. Зөвхөн өөрөөрөө байл даа Муусайн ҮХЭРҮҮД ЭЭ
2017-05-20
зочин:
АРХИ САДАР САМУУН ХҮЧИРХИЙЛЭЛЭЭРЭЭ таашаал авдаг донтонгууд гэлтэй .Тэрнийгээ бусдад сайхархаж ярих нь тэр тэрүүгээрээ л таашаал авдаг бололтой .Өнөөгийн Гадаад монголын кино урлаг мөхсөн гэлтэй энэ нь магадгүй онсон байж таарна.
2017-05-20
зочин:
Харин Гадаад Монголын Кино урлаг 1988-оноос өмнөх үеийн уран бүтээлчид бол нэг өөр хэрэг өнөөгийн уран бүтээлчтэй нь зүйрлүүлэхийн ч хэрэггүй. Одоогийн уран бүтээл нь Хөөрхий Ар Монголоо гутаан доромжлох гэсэн юм шиг дандаа архи садар самуунийг хэт давраасан өөгшүүлсэн үзэгдлүүдийг түлүү оруулсан байх жишээний
2017-05-20
зочин:
Гадаад Монголд Дэлхийн Оксар тухай бодоод юу гэхэв Гадаад Монголын Сүүлийн үеийн кино бол дандаа Хятдад Солонгос хуучины киноны хуулбарууд дандаа гаднаас хулгай хийж байгаагаа мэдэхүй Гадаад Монголын кино урлаг нь зүгээр л ЯЛГАГДАС ОГИУДАС хүрэм хөөрхийлэлтэй эмэгнэлтэй юм даа
2017-05-20
Зочин:
Ene Amraa ugaasaa hudlaa gar bnlee, sayhan tv-r enhbold-d pyaldagadaad suuj bnlee, bugs doloogchdin neg yum bnlee
2017-05-19
зочин:
Хоёр нүүрт шүдэнз Амраа өөрийгөө хорвоод хосгүй амьтан гэж бодоод байгаа юм байхдаа эгчийгээ дарга болгож ьөсвөөс хулгай хийлгэх зам хайж явсан мал байнлээ шдээ
2017-05-19