Улаанбаатар
Тусгай сургуулийн ”Нээлттэй” нэг өдөр
2017-5-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2017.05.19/ боллоо.

 

Тус үйл ажиллагааны гол зорилго нь багш, сурагчдын амжилт бүтээл, авьяас чадварыг эцэг эх олон нийтэд сурталчлан таниулах, эцэг эх олон нийтийн оролцоог хангах, хамтран ажиллах, идэвх санаачлагыг нь мэдүүлэхэд оршиж байгаа аж.

 

Тусгай 29 дүгээр сургууль 1964 онд байгуулагдсан. Тус сургуульд нийслэл болон хөдөө орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 323 суралцагч суралцдаг. Энэ хичээлийн жилд суурь боловсролыг 10 сурагч, бүрэн дунд боловсролыг 19 сурагч эзэмшхээр бэлтгэгдэж байгаа юм.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хүүхдүүд сурч мэдсэн зүйлсээ гэр бүл, багш нартаа дэлгэн танилцуулав.  Ингээд хүүхдүүдийн бүтээл гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин