1500 гаруй дугуйчин оролцлоо
2017-05-21

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, МЗХ  “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгууллаа.  

 

Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриалж байв. Замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй юм. Хамгаалалтын малгай өмсөж хэвшсэнээр тархины гэмтлээс бүрэн хамгаалагдана.  Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20000 төгрөгөөр худалдаалсан байна. 

 

 Энэ жилийн “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1500 гаруй дугуйчин оролцлоо. Мөн нийслэл хотын нутаг дэвсгэрээр аялж, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Богд уулыг тойрох 24 цагийн 240 километрийн аяллыг хийх UB 240 дугуйн аяллын нээлт болох бөгөөд аяллын бүртгэл явагджээ. Уг дугуйн аялал 2017 оны 6-р сарын 3, 4-ний өдрүүдэд болох юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин