Хөвсгөлийн шилтэй загаснаас 18 хүн хордлого авчээ
2017-05-22

 

Хөвсгөл аймгийн Хатгал сумаас худалдан авсан шилтэй загаснаас хордлого авсан 8 иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Мөн уг загаснаас хордлого авсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлэгдэж байгаа ажээ.

 

Хордсон иргэд энэ сарын 16-ны орой 21.00-22.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон, утсан загас, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12.00 цагт "Далай ээж" хүнсний захаас Дүүрэн нуур, Хөвсгөл хатгал, Хатан загас, Хөвсгөл цагаан загас нэрийн шилтэй загас болон утсан загас худалдан авсан байна.

 

Дээрх нэр төрлийн шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэснээс шалтгаалж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасаг 4 том хүн, 3 хүүхэд хоолны хордлогод орж хэвтэн эмчлүүлж байна.

 

Мөн Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газраас /28 хүний бүрэлдэхүүнтэй баг/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2017 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" туршлага судлах сургалт семинарт оролцсон аж. Семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд буцах замдаа Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа дээрх нэр төрлийн шилтэй загас өгч, тэд уг бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэгслэснээс болж Эрдэнэт хотод 3 хүн, Улаанбатар хотод 8 хүн хордлогонд орж хэвтэн эмчлүүлж байна

 

ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим хурал хийж, эмчилгээний тусламжийн чиглэлээр мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгчээ.  Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байгаа аж.

 

Хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Hanson:
Энэ улсад анхаарах ёстой нэг юм бол хоол хүнс. Муудсан, хугацаа нь дууссан байхад зарж худалдаж байдаг. Огт тоодоггүй. Мэргэжлийн байгууллагуудад нь мөн л хулгайчид ажилладаг учир орц, найрлага, чанарт нь найдах маш осолтой.
2023-10-07