Трамп анхны айлчлалаа хийж эхэллээ
2017-05-22

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Саудын Араб улсад хийхээр тус улсад хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Трамп гэргий  Меланья Трампийн хамтаар нийслэл Рияад хотноо ирэхэд тус улсын сүр жавхлант эзэн хаан Салман угтан авчээ.

 

Хаан “Энэ айлчлал ихээхэн ач холбогдолтой айлчлал” хэмээн мэдэгджээ.

 

 

Тэрбээр хүндэт зочдоо хааны ордондоо хүлээн авч, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна. Цагаан ордны тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кашнер нар багтжээ.

 

Трампийн айлчлалын дараагийн зогсоол Израйль улс юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин