Пак Ын Хэ шүүх хуралд биечлэн оролцоно
2017-05-22

Авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ маргааш Сөүл хотноо болох шүүх хуралд биечлэн оролцохоор болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.  Пак Ын Хэд холбогдох хэргийн шүүх хурал маргааш орон нутгийн цагаар 11.00 цагт болох юм.

 

Шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтэй олон мянган хүн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Уг үймээнийг намжаахын тулд албаныхан ажиглагчаар оролцох хүмүүсийг дээрх 68 хүнийг санамсаргүйгээр сонгосон аж. Эдгээр иргэдийн ихэнх нь хэдэн сар шоронд хоригдож буй Ерөнхийлөгчөө ямархуу байдалтай байгааг харахыг хүссэн гэв.

 

Пак Ын Хэ гуравдугаар сард шоронд хоригдсноосоо хойш олны өмнө гараагүй билээ. Түүний зургийг авахын тулд хэвлэлийнхэн шүүхийн байрны гадна өдөр, шөнийг үл тоон зогсох болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайн яваа нэгнийхээ мууг үзэж сэтгэл нь ханаж , дур тавьдаг новшнууд байна л даа . Солонгосуудын тэр олон ангит кинонуудаас нь харсан чиг тодорхой байгаа биз дээ .
2017-05-23
zochin:
huurhii emegtei hvniig hungun shiitgeesei dee .
2017-05-22
САНАЛ:
ХҮЧТЭЙ ЧАДАЛТАЙ АРД ТҮМЭН ГЭЖ ЭНЭ ДЭЭ БУСАРМАГ БҮРИЙГ ИНГЭЖ ТАСЛАН ЗОГСООХ СОН МАНАЙ 76 БУСАД ХЭДЭЭС ХҮН ҮЛДЭХ БОЛ УУ кк
2017-05-22