АН руу дайрахаа боль
2017-05-22

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг батлах юм бол үүнийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг давхар баталж гаргах хэрэгтэй. 2016 оноос хойш төрийн албаны хөдөлгөөн 22235 хүн халагдсан байна. 3100 хүн тэтгэвэрт, 7700 хүн өөрийн хүсэлтээр, 5200 хүнийг өөр ажилд шилжсэн гэж байгаа. Төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуучуудыг орох боломжийг нээж өгөх ёстой. Дараагаар нь улс төрийн албан тушаалтан гэдгийг тодорхойлох хэрэгтэй.  Төрийн албан хаагчдын эдийн засаг, нийгэм, ажлын баталгааг 100 хувь хангах хэрэгтэй байна.

 

УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаар “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулах” гэснийг хассан. Тэгээд УИХ-ын 30 дугаар тогтоолыг гаргасантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэгт иргэн О.Алтангэрэл гэдэг хүнээс бичиг ирсэн. Дээрх УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн.  Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаарх заалтыг зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д хандахад  шаардлагатай мэдээллээр хангана уу гэсэн хүсэлт ирсэн. Бид бүлгийн хуралдаанаар хэлэлцээд шаардлагатай мэдээллээр хангах нь зүйтэй гэж бодсон.

 

Мөн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд эрх баригчдын пиар хэрээс хэтрээд байна. Монголын ард түмний улс төрийн тоолуур УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тоологдсон. Бүтэн жилийн хугацаанд 7 төрлийн татвар нэмсэн, ОУВС-д орсон, эдийн засгийг дордуулснаас өөр юу ч хийсэнгүй. Үр дүн байхгүй байна. МАН амлалтаа биелүүлээгүй бүтэн жил өнгөрлөө. Сүүлийн үед АН-ыг харлуулах гэсэн улс төрөө зогсоох хэрэгтэй. Эдийн засаг сэргэж, хүн амын орлого өслөө гэх мэдээлэл их явдаг боллоо.  7 төрлийн татвар нэмж, нүүрсний үнэ өссөнөөс эдийн засаг 4.1хувь өссөнөөс биш иргэдийн орлого нэмэгдээгүй. Татвар нэмчихээд иргэдийн орлого хаанаас нэмэгдэх юм бэ.

 

Бүтэн жил ард түмний амьдрал дээшилсэнгүй. Үүгээрээ бид хожихгүй гэдгийг эрх баригчдад сануулах хэрэгтэй гэж үзэж байна хэмээлээ. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар мэдээлэл хийв. “Шүүхээс хэрэг буцдаггүй заалтыг төсөлд оруулсан байсныг өөрчилжээ. Энэ хуулийн төсөлд хүний эрх зөрчсөн 10 гаруй заалт байсан. Тиймээс АН-ын бүлэг завсарлага авсан. Хуульд хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг баталгаажуулахыг зорьсон” хэмээлээ.  Ийнхүү тэд мэдээлэл хийсний дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Приус маркийн машиныг татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Харин өнөөдөр Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

 

-Приус машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг пиар руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар туглагатай гээд байна. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу гэж бодож байгаа. Д.Эрдэнэбат санаачилсан уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс  төрийн хандлага гаргаач ээ гэж үзэж байгаа. Эрх баригчид хумхын тоосын чинээ асуудлыг ч улстөржүүлж байна.

 

-Ирцийн асуудлаар О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын тухайд...?

 

-Ирцийн тухайд эрх баригчид 65 гишүүнтэй. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Чуулганы танхимд МАН-ын 15,  АН-ын 4 гишүүн сууж байхад АН-ыг 9 гишүүн бүгдээрээ байх ёстой гээд байх юм.  Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрах юм. АН руу дайрахаа боль. АН руу дайрч байтал ард түмний амьдрал хэцүүдлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
pkxny:
эд нарт ард түмний амьдрал эдийн засаг огт хамаагүй хэдхэн АН ын хулгайчууд ажилтай авилгатай байвал болоо гэж боддог улс. удаа засаг бариад улсорныг яаж баллав. хариуцлага тооцооч ээ. э
2017-05-28
Ass:
Uls orniihoo toloo duugaraach oorsdiihoo toloo uhlee yu muu aalznuud 27 jil 2000 ger buliin toloo 860000 ger buliig zoligt garagasan novchnuud ard tumniig talcuulj horloson yu hojov
2017-05-23
Ass:
Uls orniihoo toloo duugaraach oorsdiihoo toloo uhlee yu muu aalznuud 27 jil 2000 ger buliin toloo 860000 ger buliig zoligt garagasan novchnuud ard tumniig talcuulj horloson yu hojov
2017-05-23
Ass:
Uls orniihoo toloo duugaraach oorsdiihoo toloo uhlee yu muu aalznuud 27 jil 2000 ger buliin toloo 860000 ger buliig zoligt garagasan novchnuud ard tumniig talcuulj horloson yu hojov
2017-05-23
123:
MANii tejeever gologuud ehleed ard tumnii amidral iamar baigaad dugnelt hiih chadvartai baij huchaarai
2017-05-22
зочин:
Ан намынхан та нар улс орныг сүйрүүлж дампууруулсанаас болоод ард түмэн бид зовж туйлдаж байна. Ман нам яаж ч хичээгээд ажиллад та нар дэндүү идэж ууж дампууруулсан болохоор богино хугацаанд өөрчлөлт гарах боломжгүй байгаа шүү
2017-05-22
Ганаа:
Ямар гай тавьсанаа мэдэхгүй байгаа юм байх даа энэ нөхдүүд
2017-05-22
Зочин:
Та нар ямар гавъяа байгуулчихсан биш дайрахгүй яах юм. Харин ч Монголын ард түмэн дэндүү ноомой учир энэ зэрэгтэй бгаагаа их юманд бод. Бүхэл бүтэн улсаар тоглочихоод яасан ширэн нүүртэй адсага вэ.
2017-05-22
zochin:
АН тарвал таарна. Дүүрэн архичин, луйварчид, даварсан шуналтнууд
2017-05-22
Зочин:
MONGOLD ENE HOYOR NAM HEREGGUI BOLSOON UHEJ DALD ORTSGOOVOL YASIIN
2017-05-22
zo:
ENE ZAHAD SUUJ BAIGAA NEG ZALUU HELGUI HUN UU. URGELJ HURAL DEER DUUGUI SUUH YAM .
2017-05-22
he:
Heden teneguu, uur heleh ug alga
2017-05-22
Зочин:
Уучлал гуйх байтлаа юугаа яриад байгаа юм бэ? АН- усууд аа
2017-05-22
Иргэн:
Хуцаарай. АН-ы томчууд өр тавьж түүнээ 4 жил хулгайлж луйвардсаны чинь гай одоо болтол гарахгүй байна. Новшнууд одоо зүгээр л зайл
2017-05-22
зочин:
эх орны болон ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлсэн АН ард түмнээсээ олон дахин уучлалт гуйхаас нааш хийсэн хэрэг чинь цагаатахгүй шүү одоо харин гарын салаагаар цацдаг иддэг уудаг асуудал зогсож эдийн засагт нааштай эргэлт харагдах боллоо үүнд АН дургүйцэх хэрэггүй нааштай болгоныг цааш нь болгох гээд байгаа оролдлого чинь та нарыг ард түмнээс улам холдуулах болно
2017-05-22
Zochin:
Bitgii mangart erunhilugchid Mangar shunaltai buu devshuulchihed Amarjargaliig devshuulsen baisan yum odoo ta mar duusaa bye
2017-05-22
Зочин:
Oilgo l doo MAN-d uur yamarch arga alga bna sh de Tanai Nam yah ve haritsangui hiisen uymtai heleh ugtei Manai namd bol hulhidaj hudal yarisanaas uur ajil alga
2017-05-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-22
зочин:
чиний капиталист үзэлтэй нам чинь МАХН нэртэй Коммунист намтай хамтарч засаг барьсаныг мэдэх үү ?
2017-05-22
Зочин:
MAN-YN BUGS DOLOOGCHID ELDEW YUM BICHIKHEE BOLI , TA NAR YASAN PESIMIST DURAKUUD WE ? 21-R ZUUN GARCHIKHAAD BAYKHAD KOM UZELTEY NAMTAY ZUURALDAAD BAYDAG
2017-05-22
зочин:
чиний капиталист үзэлтэй нам чинь МАХН нэртэй Коммунист намтай хамтарч засаг барьсаныг мэдэх үү ?
АРдууд:
Толгой дээрхи хэдэн үсээ хардаа. Тэгээд МАНын толгой руу хар. Ялгаа бна уу. Өөрсдөө бүхнийг сүйтгэсэн буруугаа хүлээ. Дараа нь та нарыг ард түмэн сонсох болно. Ажилд саад болох хэрэггүй шүү.
2017-05-22
1 $= 1330 ₮ гэсэн яалаа Эрдэнэбат аа ?:
ЭРДЭНЭБАТ УИХ-ЫН ИНДЭР ДЭЭРЭЭС АМЕРИК ДОЛЛАР 1330 ₮ ТЭНЦЭХ БОЛНО, БИ БАТАЛЖ БАЙНА ГЭЖ ОРИЛООД СУУСНАА МАРТАА ЮУ ?
2017-05-22