Трамп Израйль улсад айлчилж байна
2017-05-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб улсад төрийн дээд хэмжээний айлчлалаа өндөрлүүллээ.

 

 

Тэрбээр гэр бүл болон албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр Израйль улсад хүрэлцэн ирсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв. Трамп айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхийлөгч Бенжамен Нетаньяхутай уулзаж, Ойрхи Дорнодын хямралын асуудлаар хэлэлцсэн байна.

 

Сүүлийн хэдэн жил Ойрхи Дорнодод хямрал газар авсан гэхэд болно. Исламын улс тэргүүтэй алан хядах бүлэглэлүүд Сири, Ирак болон Ливи зэрэг орнуудад эзлэн түрэмгийлэх бодлого явуулж буй билээ.

 

Террористуудаас зугтаасан олон сая хүн Европын орнуудад цагаачлахаар хүрэлцэн ирж буйтай холбогдуулан Герман, Франц тэргүүтэй орнууд дүрвэгсдийн хямралтай нүүр тулсаар.

 

Мөн Цагаан ордны тэргүүн Палестин-Израйлийн удирдлагуудыг эвлэрч, хэлэлцээрийн ард суухыг уриалав.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нэг л хөндий хүйтэн гар шүү. Нэр хүнд навс уначаад байхад угийн муйхар зангаа тавихгүй л бхдаа. Эхнэртээ тийм ч сайхан халамжтай дотно биш бха харваас.
2017-05-22
Зочин:
OORSDOO HEREG TARICHIHAAD TENEGTENE BIZ AMERIKUUD
2017-05-22